Dark Light
Нийгэм | 2026-04-08

ГУРВАНТЭС СУМАНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН 50 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИГДАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өмнөговь аймаг болон Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулж буй “Монголын алт” (МАК) ХХК байгаль орчныг хамгаалах, дэд бүтэц хөгжүүлэх, орон нутгаас ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд Гурвантэс суманд тус компанийн хөрөнгө оруулалтаар төрийн албан хаагчдын 50 айлын орон сууцны барилгыг барьж байгуулах бөгөөд барилгын ажлыг 05 дугаар сард эхлүүлж 2026 онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат “МАК” ХХК-ын төлөөллийг хүлээн авч уулзан барилгыг чанартай цаг хугацаанд хийж гүйцэтгэн хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлж ажиллах үүрэг чиглэл өглөө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22