Dark Light
Нийгэм | 2026-04-08

128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 128.0 мянган тонн нүүрсийг нийт 12.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 88.3 ам.доллароор арилжаалж нийт 5.65 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 5.0 ам.доллароор буюу 6.0% өслөө.
Баяжуулсан сул коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 111.7 ам.доллароор арилжаалж нийт 7.15 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 7 оролцогч оролцож үнэ 12.5 ам.доллароор буюу 12.6% өслөө.
2026 онд 89 удаагийн арилжаагаар 390.6 сая ам.долларын үнийн дүн бүхий 4.77 сая тонн нүүрс арилжлаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22