Dark Light
Нийгэм | 2026-04-08

"ХИЧЭЭЛИЙН ХОЦРОГДОЛ АРИЛГАНА" ХЭМЭЭН ЗАЛИЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгах 1 сарын хугацаатай сургалт өгнө” хэмээн иргэдийг залилсан гэх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.
Гомдол, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Б нь “Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгах 1 сарын хугацаатай сургалт өгнө” гэх нэрийдлээр нэр бүхий иргэдээс нийт 6,754,000 төгрөг залилж хохирол учруулжээ.
Дээрх хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар шалгаж, холбогдох ажиллагааг явуулж байна.
Иргэд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн аливаа сургалт, үйлчилгээний талаар мэдээлэл авахдаа тухайн этгээд, байгууллагын үйл ажиллагааг бодит эсэхийг сайтар нягталж, гэрээ, баримтгүйгээр төлбөр төлөхөөс татгалзаж, холбогдох баримт бичгийг нотариатаар баталгаажуулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22