Dark Light
Нийгэм | 2026-04-08

ИРГЭДЭЭС 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАЛИЛСАН ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Мэргэлнэ, засал хийнэ" хэмээн иргэдээс 2.5 тэрбум төгрөг залилсан этгээдийг баривчиллаа. Цахим орчинд нэр бүхий фейсбүүк хаягаар дамжуулан "мэргэлнэ, засал хийнэ" гэх үйлдлийн аргаар иргэдийн сүсэг бишрэлийг далимдуулан бусдад 2.5 тэрбум төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг энэ оны 4 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах албаны алба хаагчид олж тогтоон баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг аваад байна. 

Уг этгээд нь засал номын зан үйлд хэрэглэнэ гэх нэрээр алтан гинж, алтан бөгжийг нь залилж авах, их хэмжээний мөнгө зээлэх, өндөр төлбөрөөр үйл хийнэ хэмээн мөнгийг нь авч алга болох үйлдлийн аргаар бусдад хохирол учруулдаг байжээ.

Тодруулбал: Иргэн Б нь орон нутгаас холбогдон засал хийлгэхээр 72 сая төгрөг шилжүүлэн залилуулсан бол зүс таних иргэн Г нь олон дагагчтай хуудас зөн билигтэй, мэргэлдэг гэх зохиомол байдалд нь хууртаж 9 сая төгрөг зээлүүлж, залилуулсан байна. 

Тухайн этгээдтэй холбоотой үйлдэл холбогдлыг үргэлжлүүлэн шалгаж байна. 

Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 3 сарын байдлаар залилах гэмт хэргийн улмаас учирсан 21.7 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн. 

Залилах төрлийн гэмт хэргийн 85 хувь нь цахим орчинд үйлдэгдэж байна. Иймд иргэд та бүхэн цахим орчинд нийтлэгдэж буй зар мэдээлэлд хянамгай хандаж өөрийн хувийн мэдээллийг өгөхгүй байх урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22