БИЛГИЙН ТООЛЛЫН 22 /2026.04.09/ ПҮРЭВ ГАРАГ
ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
- Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
- Наран ургах, шингэх: 06.15-19.33
- Барилдлага: Үл зохилдох
- Шүтэн барилдлага: Авахуй
- Суудал: Уул
Аргын тооллын 4 сарын 9, Бархасбадь гараг. Билгийн тооллын 22, Суулга одтой, харагчин үхэр өдөр. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үл зохилдох хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно.
АДМИН







Нийгэм




