2026 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Шинэ газарт очиж, шинэ хүмүүстэй танилцахад тохиромжтой өдөр. Улс төр, нийгмийн асуудлыг хөндсөн уулзалт нь таныг идэвхтэй байж, олныг нэгтгэх үйл ажиллагаанд оролцоход хүргэнэ. Бусдыг хөгжөөх төрөлхийн авьяас сайжирч сэтгэл хөдлөлийн мэдрэмж ихэснэ. Өөрийнхөө авьяас чадварыг бусдад харуулахыг хүсэхгүй бол дараа нь харамсах бололтой.
Үхэр: Таны эрч хүч нэмэгдэх болно. Таны бүхий л зүйл сайн байх тул сэтгэл гонсойх зүйл гарахгүй. Хүний алдааг анзаарахаас илүү тухайн нөхцөл байдалд өөрөө ямар байгааг бод. Нийгмийн харилцаа сэтгэл хөдөлгөм байх болно. Илүү их мэдлэг олж авах, мэдлэгийн хүрээгээ өргөжүүлэх хүслээ дага. Гэхдээ өөрийгөө битгий их шахаарай. Учир нь та зөв арга барилыг дараа нь олж мэдээд харамсах бололтой. Өнөөдрийн бүх ажил таны сэтгэл санааны байдалтай шууд хамааралтай гэдгийг ойлго.
Ихэр: Санал зөрөлдөөн эргэн тойрон байх тул оюун ухаанаа эмх цэгцтэй байлгах нь чухал. Чухал гэж үзсэн зүйлсээ хамгаалах оролдлого хийх боловч нөлөөлөхийг хүсэж буй хүмүүстээ санаагаа хангалттай илэрхийлж чадахгүй бололтой. Тэвчээртэй байхгүй бол бусдыг уурлуулж, харилцаагаа муутгах эрсдэлтэй. Уур амьсгалыг намжаах эерэг арга олж, санал зөрөлдөөнөөс зайлсхий.
Мэлхий: Энэ өдөр судалгаа шинжилгээ хийх мөнгө санхүүгийн байдлаа эргэн харах зэрэг чухал байна. Удаан урагшилж байсан эрсдэлтэй ажил энэ өдөр хурдан бүтэх ч магадлал гарна. Элдэв зүйлд санаа зовж самгардах хэрэггүй. Бүхнийг тайвнаар бодож, таны ур чадвар гайхамшгийг бүтээж чаддагийг сана.
Арслан: Янз бүрийн үйл явдлын хажуугаар тоолгүй өнгөрч, урагш харан нөхцөл байдлыг өөрийнхөөрөө даван туул. Энэ бүхэн таныг чанга хатуу, ажигч гярхай болгон харагдуулах болно. Хайрын харьцаагаа маш чухалд үзэж байгаа бол танаас анхаарал, халамж их шаардана. Таны гэр бүлийн зарим гишүүдээс далд хандлага цухалзах төлөвтэй байна.
Охин: Та амархан тайвширч уужуу амьсгаа авах болно. Таны ямар ч нөхцөл байдлыг зохицуулах авьяас ажил хэрэгт хөгжил дэвшлийг авчирна. Ажлаа сайн хийх гэсэн хүслээр дүүрэн байгаа тул та зорьсондоо хүрч чадна. Та өмнө нь өөртөө итгэлгүй, чадвар дутуу гэж үзээд авдаггүй байсан үүргийг хүлээн авахыг зөвшөөрөх зоригтой байх болно. Өсөлт хөгжил нь үргэлж зөв зүг чигийг зааж өгдөг бөгөөд та энэ байдлаа тогтвортой жолоодож чадна.
Жинлүүр: Өөртөө анхаарал тавьж, эрүүл мэндээ сайжруулахыг хичээ. Та архи тамхи мэт буруу зуршилтай бол гарах эмчилгээ хийлгэхэд үр дүнтэй. Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх нь таны бие галбирт тустайгаас гадна урт наслахад нөлөөлнө. Танд асуудал тулгарах бөгөөд итгэж байсан бизнесийн хамтрагч тань урам хугална. Нөхцөл байдлыг сайжруулахын тулд асуудалд аль болох мэдрэмжтэй хандахыг хичээ.
Хилэнц: Таны амьдралд од эрхэс элч гэрлээ түгээж байна. Өнөөдөр бусад хүмүүсээс анхаарал халамж хүсэх бололтой. Хөнгөмсөг аашлахаас болгоомжилж оронд нь өөртөө итгэлтэй байдалдаа анхаар. Аливаа зүйлийг хийхдээ биеэ даасан байдал болон бусдын заавар хооронд үүсэх зөрчлийн тэнцвэрт байдлыг хангаарай. Энэ үед шинээр ажил эхлэхэд болон амьдралдаа бүтээлч зүйл хийхэд тохиромжтой байх болно.
Нум: Өөрийнхөө зохион байгуулах ур чадварыг ашиглан, бусдыг сайн удирдана. Зохион байгуулалт сайтай байх боловч олон зүйлд зэрэгт бүх анхаарлаа хандуулж хамаг хариуцлагыг өөр дээрээ тохох гэж бүү зүтгээрэй. Ухаалаг байвал өөртөө цаг гарган хувь хүний хөгжил дэвшилд анхаарах боломжтой болно. Шинэ хосууд амьдрал ахуйдаа хэрэг болох дэмжлэг тусламж хүлээн авна.
Матар: Танд аливаа нөхцөл байдал бүрхэг талаасаа илүү харагдах болно. Хэрвээ ямар нэг худал хуурмаг мэдрэмж төрж байгаа бол өөрийн үзэл бодлоо хамгаал. Өөртөө холбоотой буруу зүйлсээ засаж, нэр төрөө цэвэр болго. Гаргасан шийдлүүд тань сэтгэх цар хүрээг дээд цэгт нь хүргэх ба энэ таны давуу тал болж хувирна. Хэрвээ хүмүүс таны хийж буй ажлын ололт амжилтыг олж харвал нөхцөл байдал танд ашигтайгаар эргэх болно.
Хумх: Аливаа асуудлын үзүүлэх үр нөлөөнөөс үл хамааран сайн найз тань тусламж үзүүлэх болно. Ойр дотнын найзууддаа ч ямар нэг асуудалтай тулгарвал бага ч гэсэн нэмэр болоорой. Таны нэр нөлөөнд бусад хүмүүс талархах болно. Боломжтой ажилтай болсон хүмүүс өнөөдөр баярлах болно. Эргэн тойронд том цугларалт болж магадгүй. Таны сэтгэлийг хөдөлгөсөн болзоо насан туршид тань сэтгэлд хадгалагдах болно.
Загас: Нөхөрсөг байдалд янз бүрийн хүмүүстэй ажил хэрэг явуулах нь таатай байна. Чухал уулзалтад хоцрохгүйн тулд эрт бэлтгээрэй. Таны эрч хүч болон бэлэн байдал сэтгэл санааг сэргэг байхад тусална. Өнөөдөр албан ёсны арга хэмжээнд гол дүр байж чадна. Сайн найз нөхдийн тусламж анхаарал татсан уулзалтад хэрэг болно.
АДМИН







Нийгэм




