Dark Light
Нийгэм | 2026-04-08

АЛБА ХААГЧИД ЦАХИМ АЖЛЫН ӨДРӨӨ ӨӨРӨӨ СОНГОНО

Image
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайд Д.Батлут шуурхай хуралдаан зарлан хуралдууллаа. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгаврыг өглөө. Үүнд: 
▪️ Дэлхийн геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэж болох аливаа эрсдэл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах
▪️Төрийн албан хаагчдын ажлын цагт өөрчлөлт оруулах шийдвэртэй холбогдуулан нийт бие бүрэлдэхүүн, алба хаагчдын санал хүсэлтийг тусгаж, нөхцөл боломжийг тодорхой болгох;
▪️Ажлын өдрийг цахим хэлбэрт шилжүүлэхдээ Зэвсэгт хүчний онцлог, байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр алба хаагчид өдрөө сонгох боломжтой хуваарилалт, зохицуулалтыг хийх;
▪️ Их өгөгдөлд суурилсан "Dashboard" системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, ашиглах чиглэлээр алба хаагчдад зориулсан сургалтуудыг үе шаттай зохион байгуулах болон бусад цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
#ШуурхайХуралдаан

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00