Dark Light
Нийгэм | 2026-04-09

ЭРЧИМ ХҮЧ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Эрчим хүчний яам болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хамтран зохион байгуулж буй нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болно.

Өдөрлөгийн нээлт 10:00 цагт эхлэх бөгөөд 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Энэ хугацаанд салбар яамдын харьяа агентлаг, төрийн өмчит компаниуд иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, газар дээр нь шийдвэрлэх шуурхай үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ.

Тус өдөрлөгөөр иргэд эрчим хүч, уул уурхай, ашигт малтмал, үйлдвэрлэлийн салбартай холбоотой асуудлаар мэдээлэл авч, холбогдох байгууллагын төлөөллүүдтэй шууд уулзан санал хүсэлтээ хүргэх боломжтой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22