Dark Light
Нийгэм | 2026-04-09

ТҮЙМРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР СУМДАД ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар ой, хээрийн гал түймрийн эрсдэл өндөр Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумдад ой, хээрийн түймрээс аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүлийн бүлгийг энэ сарын 07-ны өдрөөс томилон ажиллуулж байна. 
Говийн бүсийн Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 4 бүлэг  Дорнод аймгийн Матад, Халхгол, Дашбалбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдад томилгоожин, хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэж байгаа юм.  
Үүрэг гүйцэтгэх хугацаандаа хариуцсан тухайн сум, байршилд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж, гал түймэр гарсан үед түймрийг шуурхай, богино хугацаанд унтраах, мэргэжлийн ангийн ажилтнуудад мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч, сургаж дадлагажуулах, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллана. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22