Dark Light
Нийгэм | 2026-04-09

ДУНД ГОЛ РУУ ХӨРСНИЙ УСАА ШАВХСАН ЗӨРЧЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, Туул голын сав газрын захиргааны улсын байцаагчид Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Дунд гол орчимд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар Нарны хороолол орчимд төсөл хэрэгжүүлж буй “Лонсин Монголиа” ХХК нь барилгын талбайн техникийн бохирдолтой буюу тос, маслотай хөрсний усаа Дунд гол руу шавхаж байсан зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо. 

Мөн тус компани нь ус ашиглуулах дүгнэлт, ус шавхан зайлуулах зөвшөөрөл, холбогдох гэрээг байгуулаагүй байсан зөрчил илэрсэн. Иймээс Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22