Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин IT Park буюу Мэдээллийн технологийн үндэсний паркийн үйл ажиллагаатай танилцлаа.
Шүүхийн шийдвэрээр тус байгууллагын дансыг хааснаар нийт ажилчдын цалин, урсгал зардлын санхүүжилт хийгдэхгүй нөхцөлд орсон байна. Үүнд яаралтай анхаарал хандуулан, дэмжлэг үзүүлснээр холбогдох байгууллагаас IT Park-ийн дансыг нээжээ.
Түүнчлэн энэ байгууллагад нийт иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хадгалж буй "E Mongolia" систем үйл ажиллагаа явуулж, манай орны мэдээллийн технологи, харилцаа холбооны сүлжээ бойжиж байгаа тул цаашид улсын онц чухал объектод тооцон хамгаалах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа салбарын сайд илэрхийлэв.
Мөн мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны салбарыг бодлогоор, цаг алдалгүй хөгжүүлэх нь бидний үүрэг бөгөөд үүнээс хойш суух бол залуучуудын боломжоос хулгайлж байгаатай агаар нэг юм.
Шинэ тутам технологийг хөгжүүлэн, инкубатор төв болж байгаа Мэдээллийн технологийн үндэсний паркад цаашид ч онцгой анхаарал хандуулан, эрх зүйн дутмаг байдлыг сайжруулах чиглэлд ажиллана гэлээ.
АДМИН








Нийгэм





