Dark Light
Нийгэм | 2026-04-09

ХАМТ АРХИДАН СОГТУУРСАН ИРГЭД НЭГНИЙГЭЭ ЗОДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нэр бүхий зочид буудлын өрөөнд манай найзыг зодоод байна гэх дуудлага мэдээлэл энэ оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал: Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Э, Б нар нь нэгнийгээ зодож гэмтэл учруулсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шалгаж байна. Энэ оны эхний 3 сарын байдлаар цагдаагийн байгууллагад хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2589 тохиолдол бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 18.2 хувийг эзэлж байна. 

Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, алив маргааныг хүчээр бус эвээр шийдэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22