Монголын түүх, соёл, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилгын хүрээнд Түүхийн улсын XXVIII олимпиад Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо 2026 оны 04 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Оюуны хурд, мэдлэгийн цар хүрээ, сэтгэлгээний чадварыг сорьсон энэхүү олимпиадад нийслэл, 21 аймгаас шалгарсан 40 багш, 12-р ангийн 40 сурагч, 9-р ангийн 53 сурагч оролцож байна.
Олимпиадын нээлтийн ажиллагаа өнөөдөр Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт боллоо. Олимпиадын эхний өдөр багш, сурагчдын сорил, эсээ бичлэгийн шалгалт хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдаж байна. Мөн оролцогчид Хөвсгөл аймгийн төв музейг үзэж, сонирхон орон нутгийн түүх соёлтой танилцах юм.
АДМИН







Нийгэм





