Dark Light
Нийгэм | 2026-04-09

ХЭЭРИЙН 3 ТҮЙМРИЙГ УНТРААХ АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улсын хэмжээнд өнөөдөр (2026.04.09) 16:00 цагийн байдлаар 4 хээрийн түймэр бүртгэгдэж,  нэг түймрийг бүрэн унтрааж, 3 түймрийг унтраахаар ажиллаж байна. 
Үүнд:
  • Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт III баг "Ар худаг" гэдэг газар 14:30 цагт гарсан хээрийн түймрийг 15:30 цагт цурамд оруулж, 16:00 цагт бүрэн унтраалаа. 
  • Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан II багийн "Шар хадны энгэр" гэдэг газар 13:35 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги,  Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 15:10 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. 
  • Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ I багийн “Багын Бригад" гэдэг газар 14:20 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус сумын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж байна.
  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр  сумын Наран I багийн  "Дунийн бүрд" гэдэг газар 15:30 цагт гарсан хээрийн түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22