БИЛГИЙН ТООЛЛЫН 23 /2026.04.10/ БААСАН ГАРАГ
ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ БАР ӨДӨР
Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Наран ургах, шингэх: 06.13-19.34
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Мод
Аргын тооллын 4 сарын 10, Сугар гараг. Билгийн тооллын 23, Элдэв тэнгэртэн одтой, хөх бар өдөр. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
АДМИН






Нийгэм





