Dark Light
Нийгэм | 2026-04-09

ИХЭР: ӨӨРИЙН МЭДРЭМЖ ЗӨН БИЛИГТЭЭ ИТГЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Амьдралын буруу хэмнэл дэглэмдээ өөрчлөлт хийхэд тийм ч хэцүү биш байх болно. Илүү тэвчээртэй байвал эрүүл амьдралын хэв маягийг бий болгож чадна. Үргэлж өөрийн эргэн тойронд байгаа зүйлсийг хяналтдаа байлгахыг хичээх хэрэггүй. Гэр бүлийн харилцаанд үүсэх зарим асуудлыг тайван замаар шийд. Ямар ч үед уурлаж, чанга дуугарах хэрэггүй. Ойр дотнын хүмүүсээс хэрэгтэй зөвлөгөөг ав. 

Үхэр: Эд хөрөнгөндөө онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Гаднын явуулгад өртөх, мэхлэгдэх зэрэг асуудлаас сэргийл. Хэн нэгэн ямар нэг зүйлд буруутгаж мэднэ. Дотроо хүнд асуудал хадгалж яваа бол дарамт болно. Ажил хэрэгч бөгөөд анхааралтай бай. Биелүүлж чадахааргүй амлалт бүү өг. Хэрэв танд ямар нэг эвгүй байдалд оруулах асуудал байгаа бол яаралтай шийд.

Ихэр: Энэ өдөр болгоомжтой байж, сэтгэл хөдлөлөө хянах хэрэгтэй. Хийсвэр хүсэл төрсөн ч өөрийн туршлагаар амьдралд юу чухал хэрэгтэй гэдгийг сана. Бусадтай санал зөрөлдөх нь амжилтад хүрэхэд саад болно. Боломж гарвал ганцаар байж, мөргөл үйлдэн бясалгал хий. Өөрийн мэдрэмж зөн билигтээ итгэ. Өөрийн итгэдэг хүмүүстэй цаашид юу хийх талаар сайтар зөвлөлдөх нь үр дүнтэй байна. 

Мэлхий: Бодол санаа төвлөрч байж чадахгүй байгаа бол чухал ажил хийхдээ бусдаас тусламж авч болох юм. Мэдрэмжтэй байвал ажилдаа амжилт гаргаж, нэр төрөө хэцүү байдлаас авч гарна. Өнөөдөр ажил хэргийн түншлэл нь ашигтай  байх болно. Биеийн дархлааг дэмжих тэжээллэг, амин дэмтэй хоол хүнс хэрэглэх үе. Эм болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн сонгохдоо зөвхөн баталгаатай, мэргэжлийн газрын зөвшөөрөлтэйг авч хэрэглэ.

Арслан: Та ямар нэг төвөгтэй зүйлсэд сэтгэлзүйгээр бэлэн байх бөгөөд хуримтлуулсан туршлагаараа урьдчилан арга хэмжээ авч чадна. Бизнесийн гэрээ хэлэлцээрт төлөвлөснөөс их хэмжээний зардал гарч магадгүй учир хэт үрэлгэн байхаас зайлсхий. Та эрүүл мэндээ анхаарч, биеэ чийрэгжүүл. Тогтмол дасгал хөдөлгөөн хийж, тэжээллэг хоол хүнсээр өөрийн бие махбоддоо хүч тэнхээ оруулах нь чухал цаг үе. 

Охин: Хэрэв та амрахаар шийдсэн бол хаашаа явахаа төлөвлөөрэй. Хувийн амьдралдаа чухал төлөвлөгөөнүүд гаргасан бол одоо хэрэгжүүлэх цаг болсон. Таныг үдэшлэг, арга хэмжээний урилга залхаана. Ямар нэг нийгмийн үйл ажиллагаанд оролцохоор бол гарах зардал өндөр байна. Та зугаацаж, хөгжилдөх хүслээ дарвал өөрийн үүрэг хариуцлагыг мартахгүй. Хүүхдүүдийн болон хайрын харилцаан дунд үүссэн асуудлыг сайжруулах боломж гарна. 

Жинлүүр: Зөн совингоо мэдэрч, ухаалаг алхам хийх нь энэ өдөр чухал. Та амжилт гаргахын тулд өөрийн давуу талуудыг ашиглан аль болох бүтээлч байх хэрэгтэй. Зөв, цагаа олсон үйл ажиллагаа нь өөрийгөө илэрхийлэхэд илүү амархан болгоно. Нийгмийн арга хэмжээнд оролцох нь таныг шинэ танил, сонирхолтой хайртай учрах боломжийг нээнэ. 

Хилэнц: Өнөөдөр ажлаа эрт дуусахаар зохион байгуул. Илүү бүтээмжтэй байхын тулд судалгаа сайтай ажиллавал зохино. Хувийн ур чадвар, мэдлэг мэргэжлээ тэлэх тал дээр анхаар. Од эрхсийн нөлөө таны бүтээлч сэтгэлгээг гадагшлуулах болно. Урлагийн болон олон нийттэй харилцах салбарт ажилладаг хүмүүс олз омогтой байх болно. Гэхдээ өнөөдөр хэтэрхий их сэтгэл хөдлөлд автахгүй бай. Нөхцөл байдлыг хяналтдаа байлга.

Нум: Сайхан сэтгэлтэй өгөөмөр байхын зэрэгцээ өөрт төрж байгаа мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. Одоо байгаа цаг хугацаагаа мэдэрч, амьдралын сайхныг амтлан өдрийг аятайхан өнгөрөө. Сайхан уран бүтээл таны эрч хүчийг нэмэх бололтой. Үүнээс гарах үр дүн ч таныг үнэхээр гайхшируулах болно. Зорилгоо өөрчлөх мэдээ болон өөрчлөлт ирж болзошгүй. 

Матар: Таны оюун ухаан, бие махбод эрч хүчтэй байж, ямар ч асуудалтай нүүр тулахад бэлэн байх болно. Танд хэрэгтэй баяр баясал аз жаргал авчрах хүмүүстэйгээ цугтаа байх боломжийг ол. Ямар нэгэн санхүүгийн асуудал гарвал танил талаасаа тусламж авахаас бүү эргэлз. Бүх л талын тусламж энэ үед хэрэгтэй байсан баттай сайн ар талыг бий болгож чадна. Харин бусад хүмүүсийг хүсээгүй зүйлээ хийхийг шаардах хэрэггүй. Аливааг хүчээр хийх гэсэн хүсэл бодол хамтрагч нартайгаа таагүй харилцааг бий болгохыг анхаар. Мөн та ч бусдыг аялдан дагалдах хэрэггүй.

Хумх: Энэ өдөр шийдэмгий байж, бусдаар удирдуулах боломжийг өөртөө бүү гарга. Танд чухал газар өөрийн дуу хоолой, үнэ цэнээ мэдрүүлэх боломж олдоно. Бусдын хүслийг биелүүлэх гэж оролдох нь заримдаа амаргүй байдаг. Таны оролцохыг тэгтэл хүсдэггүй ч ямар нэгэн талаар ач холбогдолтой үйл ажиллагаанд ойрын хүн тань татаж оролцуулбал бүү тээнэгэлзээрэй. Харин ч та өөрийгөө зарим чухал зүйлийг мэдэхгүй байгаад их гайхах болно. 

Загас: Од эрхсийн нөлөө таны хүлээх үүрэг хариуцлагыг тодотгож байна. Анхааралтай байж, зөв мэдрэмждээ захирагдвал танд өөрөөрөө бахархах сэтгэл төрөх болно. Сэтгэл ханамж их байх нь амьдралын дээд аз жаргал байна. Танд зарим нэг хөрөнгө оруулах санаа олдох ч энэ нь тийм ч мэргэн санаа биш байж болзошгүй. Ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө сайн судалж үзэх хэрэгтэй. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22