Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир холбогдох албаны хүмүүмийн хамт тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага тавьж буй ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад сайдын зөвлөх Г.Саран, НДЕГ-ын дарга Б.Батжаргал, ХХҮЕГ-ын дарга З.Бауыржан, яамны Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг нар оролцож, ахмадуудын тулгамдаж буй асуудал, санал хүсэлтэд тайлбар, мэдээлэл өгөв.
Бидний зүгээс тэтгэврийн тогтолцоонд тулгамдаад буй зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Одоогийн байдлаар итгэлцүүрийн зөрүүгээс шалтгаалан бага тэтгэвэр авч буй 130 мянга гаруй ахмад настан байгаа бөгөөд тэдний тэтгэврийг нэмэгдүүлэхэд 353 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм





