Dark Light
Нийгэм | 2026-04-10

ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 04 дүгээр сарын 10-наас 04 дүгээр сарын 20-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, салхитай, сэрүүхэн байна.
 
Хур тунадас: 10-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар, 13-нд говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн уулархаг нутгаар, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15,16-нд нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,    18-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно.
 
Салхи: 11-нд нутгийн зарим газраар, 12-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд Алтайн салбар уулсаар, 17-нд баруун аймгуудын нутгаар, 18-нд ихэнх нутгаар, 19-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
 
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -8...-13 градус, өдөртөө +1...+6 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +13...+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 11-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Шөнөдөө -1...-6 градус, өдөртөө +7...+12 градус дулаан байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00