Dark Light
Нийгэм | 2026-04-10

АВТОМАШИН ЗАМЫН ХАЖУУ РУУ УНАЖ, 1 ХҮН ХАВЧУУЛАГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд "Автомашинд хүн хавчуулагдсан байна" гэх дуудлагыг 04 дүгээр сарын 10-ны өдрийн 00:19 цагт Нийслэлийн онцгой байдлын газар хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н /27 настай, эрэгтэй/ "Toyota Land cruiser" загварын суудлын автомашиныг жолоодон замын хажуу руу унаж, зорчигч /нэр, нас, тодорхойгүй, 30 орчим насны эмэгтэй/ тээврийн хэрэгсэлд хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22