Прокурорын байгууллагаас 2026 оны нэгдүгээр улиралд нийт 39,281 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үеэс 14 буюу 0,03 хувиар өссөн байна. Гомдол, мэдээллийн 82.1 хувийг эцэслэн шийдвэрлэсэн.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан 67,786 хэрэгт хяналт тавьж ажилласны 56,873 буюу 83.9 хувь нь хөнгөн, 10,913 буюу 16.1 хувь нь хүнд гэмт хэрэг байна.
Хэргийн 66,412 буюу 97.9 хувьд Цагдаагийн байгууллага, 1,282 буюу 1.8 хувьд Авлигатай тэмцэх газар, 89 буюу 0.3 хувьд Тагнуулын байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газар 74.1 хувьд, орон нутгийн прокурорын газар 25.9 хувьд тус тус хяналт тавьж ажиллажээ.

Мөрдөн байцаалтын нийт 12,371 хэрэгт хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үеэс 4,479 буюу 36.2 хувиар өссөн.
Хэргийн 4,144 буюу 33.4 хувьд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 520 буюу 12,5 хувиар өссөн байна.
Мөрдөн байцаалтын хэрэгт 10,956 хүн, 37 хуулийн этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаас 650 буюу 6 хувь нь өсвөр насны яллагдагч байна.
Мөрдөн байцаалтын хэргийн 6,788 буюу 55 хувийг “Өмчлөх эрхийн эсрэг”, 3,144 буюу 25 хувийг “Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг”, 1,315 буюу 10.6 хувийг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг”, 347 буюу 2.8 хувийг “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг”, 278 буюу 2.1 хувийг “Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг”, 237 буюу 1.9 хувийг “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг”, 204 буюу 1.5 хувийг “Авлигын гэмт хэрэг”, 157 буюу 1.3 хувийг “Хүрээлэн байгаа орчны эсрэг” гэмт хэрэг байна.

Гэмт хэргийн улмаас 290,9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол, хор уршиг учирснаас 1,6 тэрбум төгрөгийн хохирол, хор уршгийг нөхөн төлүүлсэн нь өмнөх оны үеэс 10,4 хувиар өссөн.
|
Эх сурвалж
| УПЕГ
|
АДМИН








Нийгэм





