“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд олгогдож буй Засгийн газраас хүүгийн дэмжлэг үзүүлж буй тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн зээлд 2026 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн байдлаар нийт 117 иргэн, аж ахуйн нэгж хамрагдаж, 31.04 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкнуудаас аваад байна.
Зээлийг зориулалтаар нь ангилан авч үзвэл:
- Үр тариа, тос, тэжээлийн таримлын үйлдвэрлэл эрхлэгчид 75 иргэн, ААН – 23.7 тэрбум төгрөг
- Үр үйлдвэрлэл эрхлэгч 1 ААН – 3.0 тэрбум төгрөг
- Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчид 41 иргэн, ААН – 4.27 тэрбум төгрөг
- Жимс, жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгч 1 ААН – 0.4 тэрбум төгрөг олгогдоод байна.
Энэхүү санхүүжилт нь тариалангийн салбарын тогтвортой үйлдвэрлэлийг хангах, хаврын тариалалтын бэлтгэлийг эрчимжүүлэх, дотоодын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд чухал дэмжлэг болж байна. Тариаланчдын дэвшүүлсэн асуудал Засгийн газрын тогтоолд тусаж нийт 130 тэрбум төгрөгийн зээл арилжааны банкнуудаар дамжин олгогдох юм.
АДМИН







Нийгэм





