ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат үүрэг болгосны дагуу “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-аас 2026 оны хаврын тариалалтад шаардлагатай үрийн нөөц бүрдүүлэлт, тариалалтад үүсээд буй үрийн төмсний хангамжийн дутагдлыг бууруулах чиглэлээр тариаланчид болон үрийн төмс импортлогч ААН-үүдтэй үе шаттай уулзалтуудыг зохион байгууллаа.
Уулзалтын үр дүнд дотоодын импортлогч ААН-үүд Монгол орны нөхцөлд нутагшсан “Гала”, “Импала” сортын 3.0–5.0 мянган тонн үрийн төмсийг зээлийн нөхцөлөөр нийлүүлэх, хангалтыг зохион байгуулахаар шийдвэрлэв.
Хүнсний аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг. Иймд үрийн хангамжийг төрийн бодлогын түвшинд шийдвэрлэж, тариалалтыг тасалдуулахгүй байх нь бидний тэргүүлэх зорилт юм. Хаврын тариалалтыг саадгүй, үр ашигтай зохион байгуулах зорилтын хүрээнд төр, хувийн хэвшил, тариаланчид хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байна.
АДМИН







Нийгэм





