Dark Light
Нийгэм | 2026-04-10

АЧААНЫ МАШИНУУД ДААЦ ХЭТРҮҮЛЭН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дулааны улиралд авто зам, замын байгууламжийн гэсэлтийн эмзэг үед замын байгууламжийн эвдрэл гэмтлээс сэргийлэх зорилгоор хяналт шалгалтын ажлыг холбогдох төрийн байгууллагуудтай хамтран хийж байна.

Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд оролцож буй ачааны автомашины ачаа тээвэрлэлт, зам, замын байгууламжийн ашиглалт, автотээврийн хэрэгслийн стандартын үзүүлэлт, шаардлагад хяналт тавих шалгалтыг Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийтийн тээврийн бодлогын газар, Зам тээврийн гэрээт цагдаагийн тасгийн бие бүрэлдэхүүн энэ сарын 20-ныг дуустал хийж байна.

Уг хяналт шалгалтаар Нийслэлийн авто замын хөдөлгөөнд оролцож байгаа том оврын тээврийн хэрэгслүүд ЕС зөвшөөрөл авсан эсэх, жин даац хэтрүүлээгүй ачилт хийж байгаа эсэхэд хяналт тавьж, гаргасан зөрчилд хариуцлага тооцон ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22