Dark Light
Нийгэм | 2026-04-10

ФРАНЦАД 100 ОЮУТАН СУРГАХ САНАЛ ТАВИНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Оргилтой уулзаж Франц улсад 100 Монгол оюутан сургах талаар ярилцлаа. 
1926-1930 онд Парис хотын Мишле лицей, Сорбонны их сургууль, Коллеж де Франс сургуульд Аюурзана, Дүгэрсүрэн, Намсрай, Уртнасан, Гомбожав, Бадамжав гэх 6 Монгол хүн суралцаж байжээ. 
Монгол-Францын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр нь 2015 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Боловсролын яам сонгон шалгаруулалтыг Улаанбаатар дахь Францын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж, 2025-2026 оны хичээлийн жилд 7 иргэнийг Францын их сургуулиудын магистрантурт илгээсэн юм.
Боловсролын зээлийн сан, кампус Франц хоорондын хэлэлцээрийн хүрээнд 22 иргэн мэргэжлээрээ суралцаж, 8 иргэн БНФУ-д хэлний бэлтгэл, 6 иргэн 2026 онд суралцахаар бэлтгэл ангидаа хамрагдаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10