Dark Light
Нийгэм | 2026-04-10

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС 6 ХҮН АМИА АЛДЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн цагдаагийн газарт 16:50 минутад Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр багийн "Дуутын даваа" гэх газарт Hyuindai маркийн автобус, Toyota harrier маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол бүртгэгдсэн байна. Хэргийн газарт тус цагдаагийн байгууллагаас шуурхай бүрэлдэхүүн очиж, үзлэг шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулж байна. Ослын улмаас 6 хүн нас барсан. Мөргөлдсөн тээврийн хэрэгслүүдэд зорчиж явсан бусад иргэдэд эмнэлгийн байгууллагын тусламж үзүүлэх, ослын шалтгаан нөхцөлийг тогтоох ажиллагаа явагдаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22