Dark Light
Нийгэм | 2026-04-11

МОНГОЛ УЛС НҮБ-ЫН СТАТИСТИКИЙН КОМИССЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Удирдлагын сегментийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс 2027-2030 онд НҮБ-ын Статистикийн комиссын гишүүнээр ажиллахаар сонгогдов.
Манай улс тус комиссын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож байгаа бөгөөд олон улсын статистикийн бодлого, стандарт, арга зүйн хөгжлийг тодорхойлох үйл явцад идэвхтэй хувь нэмрээ оруулах боломж дахин бүрдэж байна.
НҮБ-ын Статистикийн комисс нь статистикийн салбарын шийдвэр гаргах олон улсын дээд түвшний байгууллага бөгөөд гишүүн орнуудын статистикийн тогтолцоог бэхжүүлэх, олон улсын стандарт, ангилал, аргачлалыг батлах, хэрэгжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Монгол Улс гишүүнээр ажиллах хугацаандаа НҮБ-ын Статистикийн Комиссын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, Тогтвортой Хөгжлийн Зорилгуудын хэрэгжилтийг гаргах, тоон мэдээллийн хүртээмж, чанарыг сайжруулах, албан ёсны статистикийн үйл ажиллагаанд өгөгдлийн засаглалыг хөгжүүлэх, уламжлалт бус мэдээллийн эх үүсвэр, хиймэл оюуныг ашиглах зэрэг чиглэлд бодит хувь нэмэр оруулахыг зорьж ажиллах юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22