Dark Light
Нийгэм | 2026-04-11

БЕГ: 29 ХҮҮХЭД ЭСЭН МЭНД, БИЕИЙН БАЙДАЛ ХЭВИЙН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Боловсролын ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд: 
"2026 оны 04 дүгээ сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг дэвсгэр Дуутын даваа орчимд зам тээврийн осол гарчээ.
Улаанбаатар хотод Оюун ухааны академиас зохион байгуулсан тэмцээнд оролцоод буцаж явсан 29 хүүхэд эсэн мэнд байгаа бөгөөд тэдний биеийн байдал хэвийн байна.
Боловсролын ерөнхий газраас Оюун ухааны академи, Дорнод, Хэнтий аймгийн Боловсролын газрын удирдлагуудтай холбогдож мэдээллийг авч байна.
Автобусанд зорчиж явсан 23 сурагч, 3 багш, 4 эцэг эхийн төлөөллийг Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд түр байрлуулан хоол, ундаар ханган, холбогдох анхны тусламж үйлчилгээг сумын нэгдсэн эмнэлэг шуурхай үзүүлж байгаа бөгөөд холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг аван ажиллаж байна.
Хэдийгээр хүүхдүүдийн амь нас эрсдэлгүй өнгөрсөн ч харамсалтайгаар таалал төгссөн 6 хүний ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье."гэжээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22