Dark Light
Нийгэм | 2026-04-11

ГАЗАР ОРНЫ ТУРШУУЛ ЯВУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2026 оны зургадугаар сард Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын орон нутгийн хамгаалалтын нэгдсэн сургуулийг анх удаа зохион байгуулахаар тогтсон.
Уг шийдвэрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд энэ сарын 09-ний өдөр газар орны туршуулыг явууллаа.
Туршуулыг БХЯ-ны Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны газрын дарга хурандаа Р.Энхболд ахалж, сургуулийн удирдлагын бүлэг газар дээр нь ажиллав. Бүрэлдэхүүнд БХЯ, ЗХЖШ, Тусгай хүчний цэргийн командлал, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын төлөөлөл, мөн гурван аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, офицерууд, сумын удирдлагууд ажиллав.
Туршуулаар нэгдсэн сургуулийн бодлого, төлөвлөгөөний төслийг боловсруулж, бүрэлдэхүүн байрлах байр, хичээлийн долоон цэг дэлгэх газрыг сонгож, нэгдсэн буудлага зохион байгуулах газар районы эцсийн байдлаар тодотголоо.
Энэхүү сургууль нь орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бэхжүүлэх, төрийн цэргийн байгууллагуудын харилцан ажиллагааг практик дээр турших чухал ач холбогдолтой сургуулилт болох юм.

Эх сурвалж | Батлан хамгаалах яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22