Dark Light
Нийгэм | 2026-04-11

5000 ӨРХИЙГ "АМЬЖИРГАА ДЭЭШЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР"-Т ХАМРУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2026 оныг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд санхүүгийн дэмжлэгт хамрагдаж, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэдийн "Сайн туршлага хуваалцах уулзалт, хэлэлцүүлэг"-ийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас зохион байгуулав.
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2026 оны 01 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2026-2027 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа (хөтөлбөр)”, 03 дугаар тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын төсөл, хөтөлбөрүүд, 04 дүгээр тогтоолоор баталсан “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”, 05 дугаар тогтоолоор баталсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ "хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зөвхөн санхүүгийн дэмжлэг өгөөд зогсохгүй, иргэдээ зах зээлд хөлөө олоход нь арга зүйн туслалцаа үзүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. 2026 онд ядуурлыг бууруулах зорилгоор 5000 өрхийг "Өрхийн амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр"-т хамруулж, халамжаас хөдөлмөрт шилжих бодит алхмуудыг хийхээр зорьж байна" хэмээн онцолсон юм.
Хэлэлцүүлгийн үеэр ХХҮЕГ-ын дарга З.Бауыржан бодлогын хэрэгжилтийг танилцуулж, МУИС-ийн доктор Н.Өлзийжаргал бичил бизнесийг технологид суурилан хөгжүүлэх боломжуудын талаар мэдээлэл өглөө.
9 дүүргийн төлөөлөл болох 90 гаруй иргэн өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, бизнесийн сорилт болон амжилтаа танилцуулав.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22