БИЛГИЙН ТООЛЛЫН 25 /2026.04.12/ НЯМ ГАРАГ
ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН ЛУУ ӨДӨР
- Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
- Наран ургах, шингэх: 06.09-19.37
- Барилдлага: Үхэх
- Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
- Суудал: Гал
Аргын тооллын 4 сарын 12, Адъяа гараг. Билгийн тооллын 25, Тооно одтой, улаан луу өдөр. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
АДМИН







Нийгэм


