Боловсролын сайд Л.Энх-Амгалан 2024 онд БШУ-ны сайдаар ажиллаж байхдаа Английн ерөнхий сайд асан Дэвид Камеронтой уулзалт хийснээс хойш “Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих нь” төсөл амжилттай хэрэгжиж үр дүнтэй хөтөлбөр болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Англи хэлний боловсролыг дэмжих 10 сая паундын амлалтын талаар дахин дурдлаа.
Мөн боловсролын салбарт санхүүжилт шаардлагатай олон асуудал үүссэн тул үлдсэн паундыг ирэх 5 сард болох айлчлалын үеэр дахин сануулж өгөхийг хүслээ. Монгол улс одоогийн байдлаар 1.1 сая паундыг авч 739 багшийг чадавхжуулахад зарцуулсан байна.
Боловсролын сайдын хувьд Гадаад хэрэг, Хамтын нөхөрлөл, Хөгжлийн яамны Энэтхэг Номхон далайн бүс нутгийн асуудал хариуцсан сайд Сийма Малхотратай уулзалт хийх хүсэлтэй байгаагаа уламжлалаа.
Хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөр Англи хэлний багш нарын 20 гаруй хувьд хүрч, алслагдсан 8 аймагт үр дүнтэй хэрэгжиж, 219 улсын сургуулийн 739 багшийг хамруулсан байна.
Энэ нь Монгол Улсад чанартай англи хэлний боловсролд тэгш хүртээмжтэй байдлыг хангахад үр нөлөөтэй байгааг харуулж байна.
АДМИН







Нийгэм




