Dark Light
Нийгэм | 2026-04-12

ХИЛЭНЦ: АМЖИЛТ ТАНД АМАР ТАЙВАН БАЙДЛЫГ АВЧИРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Дотоод мэдрэмж зөн билгээ ашиглан аливааг эргэцүүлэн тунгаах чадвараа хөгжүүл. Амьдрал ахуйд хэрэгтэй үнэ цэнтэй мэдээллүүдийг цуглуулна. Бүтээлч санаанууд төрөн гарна. Хэтийн төлөвлөгөөгөө зохиохын тулд өнгөрснийг сайн эргэцүүл. Гэхдээ таны бодол өнгөрсөн зүйл рүү хэт хэлбийхээс болгоомжил. Уран бүтээлч хүмүүсийн өөртөө итгэх байдал нэмэгдэж, бүтээлч байдал өснө. 

Үхэр: Дотоод мэдрэмж болон зүрх сэтгэлээ илэрхийлэх тал дээр амархан байна. Дарамт шахалт хэцүү санагдах болно. Хэдийгээр сэтгэлийн хөдөлгөөнөө гадагш хуваалцах танд таатай санагдах боловч улам хэцүү сорилт туршилт авчрах болно. Янз бүрийн зүйлтэй учрах нь сонирхолтой боловч анхаарал сарниж, гол зорилгоос сатаарахад хүргэнэ. Сайн хань байж чадвал гэрт тань аз жаргал гэрэлтэх болно. Гэрийн тав тухыг эрхэмлэж байгаа хүмүүс эргэн тойрноо сайхан болгохыг хичээ. 

Ихэр: Бүтэшгүй хоосон мөрөөдлүүдээ орхи. Таны зан ааш өнөөдөр нэлээд хувирамтгай байх тул бэлтгэлтэй бай. Зөрчил маргаанаас зайлсхий. Бүх боломжоо дайчлан бусад хүмүүстэй сайн харьцаатай байхыг хичээ. Өнөөдөр таны хувьд чухалд тооцогдож байсан ажил хэрэг саатаж болзошгүй. Ямар ч тохиолдолд уурлаж бухимдахын оронд өөрийгөө цэнэж, юу таныг ийм байдалд хүргэж байгааг тунгаан бодох хэрэгтэй. 

Мэлхий: Сонирхолтой зүйлээр оролдох нь таныг энэ өдөр аз жаргалтай байлгах ч хуваарьт ажил үүргийн хажуугаар зав зай олох гэж хичээхэд хүргэнэ. Гэхдээ үүрэг даалгавартаа бүтээлч зангаар хандах нь сэтгэл ханамжтай үр дүнг авч ирнэ. Хэрвээ та удирдлагыг гартаа авбал бусдын дэмжлэг ойрхон байна. Зарим үед зөвхөн хувийн эрх ашгаас илүү бусдын үзэл бодлыг хүлээн зөвшөөр. 

Арслан: Хэрэв ажилдаа хэт их анхаарч гэр бүлийн хариуцлагаас хол байхыг хүсвэл хувийн асуудлыг хүндрүүлэх болно. Иймээс бусад хүнд муу хэлүүлэхээс илүү юу чухал гэдэгт эргэлздэг бол сонголтоо зөв хий. Өнөөдөр зөв шийдвэр гаргаснаар таны нэр хүнд өсөх боломжтой. Шинэ танилууд цаашид таны хувьд чухал хүмүүс болно. 

Охин: Энэ ордны хүмүүсийг хууран мэхлэлт хүрээлж байгаа тул аливаа мэдээлэл үнэнийг нуун дарагдуулсан эсэхийг олж мэд. Гадна өнгө болон гоё үгэнд хууртаж болохгүй. Гаднын нөлөө дотоод ман чанарыг тань өөрчлөхийг бүү зөвшөөр. Эрүүл мэндээ анхаарах байдлаа алдаж болохгүй. Өвчин эмгэг хэлж ирэхгүй. Урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг ав. Дулаарч буй ч даарч болохгүй.

Жинлүүр: Өнөөдөр таны өвөрмөц санаа болон бүтээлч сэтгэхүй сайн байна. Мөн ямар нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх, төлбөр тооцоо цэгцлэх зэрэг чадвар өндөр байх болно. Төлөвлөгөө боловсруулахдаа хамтрагч нартайгаа сайн ярилцаж байх нь үйл ажиллагааг тааламжтай болгох болно. Жижиг зүйл дээр ч анхааралтай байж өдөр тутмын амьдралд тохиолддог асуудлаа зохицуул.

Хилэнц: Амжилт танд амар тайван байдлыг авчирна. Хэрэв та хүнд нөхцөл байдлыг даван туулж чадсан бол амжилтаа улам бататгах нь ухаантай хэрэг болно. Жилийн төлөвлөгөөгөө өөрчилж магадгүй. Уламжлалт сэтгэхүйгээс илүү өөрийн сэтгэл зүрхээ дага. Өөрийн сонирхолтой салбараа сонгох нь хүсэж байгаа ажилд ороход тусална. Төлөвлөсөн үйлдлийнхээ эерэг болон сөрөг талыг хэт их анхаарах хэрэггүй.

Нум: Эрч хүч суларч магадгүй. Зарим зүйл таны эсрэг чиглэсэн мэт байна. Гэнэтийн мэдээ таныг бодлоо өөрчлөх, амьдралын чиг хандлагыг эргэн харах зэрэгт хүргэж болзошгүй. Хэрэв чухал арга хэмжээнд оролцох боломжгүй байгаа бол хувийн амьдралдаа анхаар. Гэхдээ мэргэжлийн хувьд өсөн дэвжих мэдээлэл, шинэ мэдлэг хүлээн авахад бэлэн байх нь зүйтэй. Аливаа хамтын ажил хэрэгт өөрийн бүх боломжоо зориул.

Матар: Өөрийнхөө нэр хүндийг хамгаалахыг хичээ. Сөрөг сэтгэгдэл болон сэтгэл хөөрөлд автаж болзошгүй. Санхүүгийн хяналтаа алдахгүйн тулд нэг хэсэгтээ хүслээ дарахыг бод. Бүх зүйлд хүлээцтэй хандаарай. Од эрхэс гэрээ хэлэлцээр хийх, шинэ харилцаа тогтооход таатай цаг ирснийг баталж байна. Асуудлыг бодит байр сууриас, нухацтай авч үзсэнээр цаад учир шалтгааныг нь олно. 

Хумх: Ажил хэргээ болон харилцаагаа зөв сонгож авбал ашиг авчирна. Үйл явдалд хариуцлагатай хандахыг хичээ. Өнөөдөр худалдаа наймаа тань сайн байх боловч гэнэтийн зүйлд бэлэн бай. Өөрийгөө нээлттэй дураараа байлгаж, хөгжилтэй хүмүүстэй хамт байхыг хүснэ. Олон хүмүүсийн дунд байхдаа өөрийн байр суурийг тодотгож, бусдыг бишрүүлэх оролдлого хийх нь буруу сэтгэгдэл төрүүлнэ. Аль болох аюулгүй арга замыг сонгож, итгэж болох хүмүүстэй хамт бай. 

Загас: Өдрийн ерөнхий хандлага танд хийсвэр төсөөлөх байдлыг үүсгэнэ. Таны сэтгэлийн хөдөлгөөн бүх хүнд мэдэгдэхээр байна. Сэтгэл татам үйл явдал таны амьдралд сайхан зүйлийг нэмнэ. Та бүх зүйлийг өөрөө хийхийг хүснэ. Гэхдээ бусдаас сэтгэлд нийцсэн хариулт авч чадахгүй. Харин таны цалин нэмэгдэж, ажлын нөхцөл байдал сайжирч магадгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22