Dark Light
Нийгэм | 2026-04-13

12 ОРДЫН ЭНЭ 7 ХОНОГИЙН ЗУРХАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ 7 хоногийн (2026/04/13 - 2026/04/19) 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Долоо хоногийн эхээр дотоод мэдрэмж зөн билгээ ашиглан аливааг эргэцүүлэн тунгаах чадвараа хөгжүүлж чадвал бүтээлч санаанууд төрөн гарна. Өнгөрснийг сайн эргэцүүлж хэтийн төлөвлөгөөгөө зохио. Гэхдээ таны бодол өнгөрсөн зүйл рүү хэт хэлбийхээс болгоомжил. Бизнесийн харилцаанд үүссэн асуудал таагүй үр дүн авчрах бололтой. Бусдад өөрийн юу хүсэж байгааг хэлэхээс илүү та тэднийг чин сэтгэлээсээ сонсож чадсан уу гэдгээ бодоод үзээрэй. Санаа бодлоо харилцан солилцох зарчмыг баримтал. Харилцан буулт хийвэл ашигтай байна. Долоо хоногийн дундуур эрсдэл хийх гэж оролдох нь ихэнхдээ саад бэрхшээл дагуулах боловч зарим нэг нөхцөл байдалд ид шидийн гэмээр сайхан аз завшаан тохиолдох болно. Өрсөлдөгч тань таны алдааг анаж байгаа байж магадгүй. Гэнэтийн саад тотгор тийм ч таатай биш байна. Өнгөрсөн хойно харамсахгүйн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав. Харин долоо хоногийн сүүлээр юу ч болж байсан сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Од эрхсийн зүгээс танд хэцүү шийдвэр гаргах хэрэггүй гэж зөвлөгөө өгч байна. Гэхдээ та заавал шийдвэр гаргах хэрэгтэй бол өөртөө итгэлтэй, ухаалаг байдал мэдрэхийг хичээ. Хүлээцтэй хүмүүс том алдаа хийхгүй байж чадна. Өөрийн туршлага дээр тулгуурлан аливаа хил хязгаарыг мэдрэх мэдрэмжээ ашиглавал төвөгтэй харилцаа илүү хялбар болно. Романтик болзоо хэн хэнийх нь сэтгэлд хайрын оч харвуулна. 

Үхэр: Долоо хоногийн дундуур тэсвэр тэвчээргүй байдал, түргэн зангаас шалтгаалан үл ойлголцол үүсэж магадгүй. Бүх зүйл хир зэрэг сэтгэл хөдлөлөө хянахаас шалтгаална. Эрх дураараа зангаа багасгахыг хичээ. Хэдийгээр сэтгэлийн хөдөлгөөнөө гадагш хуваалцах танд таатай санагдах боловч улам хэцүү сорилт туршилт авчрах болно. Эрч хүч, авьяас чадвараа бүтээлч байдлаар ашиглавал юу хийж чадахаа олох болно. Долоо хоногийн дундуур итгэл найдвар, хүсэл мөрөөдөл тань таныг бүрэн эзэмдэх болно. Аливаа хов живээс хол байж, сөрөг хүмүүстэй холбоотой байх гэсний хэрэггүй. Нийгмийн амьдралд өрнөх үйл явдал таныг сонирхолтой, сэтгэл татам хүмүүстэй холбож өгөх болно. Харин долоо хоногийн сүүлээр өөрийн хийж буй зүйлдээ сонор сэрэмжтэй байж, бусдын хэлж буй зүйлийг сайн сонс. Хувийн амьдралаа эхэнд тавьж байх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдүүдээ салхинд дагуулан явж, санаа зовох зүйлгүйгээр сайхан хөгжилд. Харин шинэ хосууд сэтгэл хөдлөл болон уянгын халил ихтэй байна.

Ихэр: Долоо хоногийн эхээр зөрчил маргаанаас зайлсхий. Бүх зүйлд туйлын анхааралтай хандах үе. Зөн билэг, бүтээлч сэтгэлгээгээ ашиглан шинэ ур чадвар олж авах, өөрийн мэддэг зүйлээ бусдад хуваалцахад зэрэгт таатай үе. Өөрийнхөө эрүүл мэндэд анхаар. Биеийн хүчний ачаалал өгөх дасгал сургуулилтаа тохируул. Харин долоо хоногийн дундуур хэт мөнгөө цацаад байх нь буруу ч зарим ажилд хэдий чинээ их мөнгө зарцуулна тэр хэмжээгээр л мөнгө олно гэдгийг бүү март. Харин сайн танихгүй хүмүүстэй хамтрах гэж байгаа бол болгоомжтой бай. Ажлын талаар илүү туршлагатай хэн нэгний хэрэгтэй зөвлөгөөг анхааралтай сонс. Олсон ололт амжилтаа алдахгүй байх нь л хамгийн чухал. Зарим төлөвлөгөөнд засвар оруулах хэрэг гарч мэднэ. Долоо хоногийн сүүлээр өмнө үүссэн таагүй нөхцөл байдлаас болж найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ тааламжгүй байдал бий болсон бол одоо засах цаг. Өмч хөрөнгө хуваах талаар маргаан, хэлэлцүүлэг явуулахад тохирсон үе биш. Алс оронд аялах зэрэг шийдвэр гаргавал цаашид их зүйлийг өөрчлөх боломж олгоно.

Мэлхий: Долоо хоногийн эхээр үүрэг даалгавартаа бүтээлч зангаар хандах нь сэтгэл ханамжтай үр дүнг авч ирнэ. Хэрвээ та удирдлагыг гартаа авбал бусдын дэмжлэг ойрхон байна. Зарим үед зөвхөн хувийн эрх ашгаас илүү бусдын үзэл бодлыг хүлээн зөвшөөр. Аливаа саад бэрхшээл бүхэнд уян зөөлөн хандвал үр дүнтэй байна. Шинэ ажил эхлүүлэх гэж улайралгүй одоо гүйцэтгэж байгаа ажлаа дуусга. Долоо хоногийн дундуур хүчин чармайлт гаргавал ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэж чадна. Одоогийн байгаадаа зохицох сонголт хийх нь оновчтой байна. Олон зүйлсийг давхцуулах нь тийм ч таатай үр дүн авчрахгүй. Харин долоо хоногийн сүүлээр гэр бүлийн амьдрал болон олон нийтийн ажлаас санаанд оромгүй нөхцөл байдалтай тулгарна. Хосуудын хооронд гарсан маргаан түр зуурынх байх тул шийдэмгий үйлдэл хийх хэрэггүй. Хосууд ирээдүйн амьдралдаа чухал нөлөө үзүүлэх алхам хийж мэднэ.

Арслан: Энэ долоо хоногийн эхээр эрх мэдэлтэй хүмүүстэй хууль санхүүгийн хэлэлцээр хийх бол бэрхшээл учирч магадгүй бөгөөд эцсийн тохиролцоонд хараахан хүрээгүй бол яарахгүй хүлээх нь зөв. Аливааг хэтэрхий хурдан хийж олон зүйлийг зэрэг амжуулах гэж гүйх нь ашиг муутай. Ажлаа хаанаас эхэлж, хаана дуусгахаа мэдэхгүй болно гэдгийг санаарай. Харин долоо хоногийн дундуур од эрхэс эерэг мэдрэмж хэрэгтэйг, ялангуяа эрүүл мэнддээ анхаарахыг сануулж байна. Аливаа зүйлд хэт идэвх зүтгэл гаргахаас зайлсхий. Од эрхэс бүхий л шинэчлэлд тодорхойгүй нөлөөлөх учир шинэ санаачилга тусыг олохгүй байж мэднэ. Мөн нэг хэвийн тогтсон ажил хэрэг, гэр орны ажлаа хийхдээ ч болгоомжтой байгаарай. Хосуудын харилцаа асуудалтай тулгарч магадгүй учир юу ч боллоо гэсэн уураа дарж, биеэ барихыг хичээгээрэй. Долоо хоногийн сүүлээр урьдчилан таамаглаагүй зүйлүүд тохиолдож болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Танихгүй хэн нэгэнд сэтгэл татагдаж магадгүй. Амьдралын мөн чанарыг зөв ухаарах юм бол та өөртөө итгэлтэй байна. Магадгүй зарим нэг чухал зүйлийг анзаарахгүй өнгөрөхгүйн тулд од эрхсийн илгээх мэдрэмжид найд. Гэр бүлийн гишүүдтэйгээ асуудалтай байсан харилцаагаа сайжруул. 

Охин: Долоо хоногийн эхээр энэ ордны хүмүүсийг хууран мэхлэлт хүрээлж байгаа тул аливаа мэдээлэл үнэнийг нуун дарагдуулсан эсэхийг олж мэд. Амжилтын зам нээлттэй бөгөөд тодорхой болсон юм шиг хүчтэй мэдрэмж төрнө. Чухал зүйлээ мартах магадлалтай тул хувийн эд зүйл бичиг баримтаа анхаар. Долоо хоногийн дундуур санхүүгийн асуудлаас болж түншлэл тогтоох оролдлого идэвхэжнэ. Таны үйл ажиллагаа хүмүүсийн анхааралд өртөх магадлал өндөр байна. Хайр дурлал, янаг амрагийн асуудалд хөнгөн хуумгай хандаж яаран шийдвэр гаргаж болохгүй. Албан тушаалаас их сэтгэл ханамжийг олж авах ч тэвчээртэй байх хэрэгтэй болно. Илүү олон сонголтыг олж харахын тулд санхүүгийн сайн зөвлөгчтэй болох шаардлага гарна. Долоо хоногийн сүүлээр хувийн хүсэл мөрөөдлөө хэт өндөрт тавих хэрэггүй. Үзэл бодлоо хэт илэн далангүй илэрхийлэхээс зайлсхий. Од эрхсийн нөлөө эерэг байх тул та урам зориг, эрч хүчээр дүүрэн байна. 

Жинлүүр: Долоо хоногийн эхээр од эрхсийн таатай нөлөө үргэлжилсээр байх болно. Мөрөөдлийнхөө төлөө тэмц. Төлөвлөгөө боловсруулахдаа хамтрагч нартайгаа сайн ярилцаж байх нь үйл ажиллагааг тааламжтай болгох болно. Айдсаар ирээдүйн эрх чөлөөгөө халхалсны хэрэггүй. Итгэлийг тань алдсан хүмүүст ч найрсаг ханд. Харин долоо хоногийн дундуур зарим хүмүүс хуучин дурсамж сэдрээх үйл явдалтай тулгарна. Өөрийнхөө амьдралаа сайжруулахын тулд сэтгэл хөдлөлөө хяна. Зөв төлөвлөгөө амьдралдаа хэрэгжүүлбэл удахгүй эерэг өөрчлөлт гарч магадгүй. Долоо хоногийн сүүлээр сэтгэл санаа чинь өөрчлөгдөж байгаа нь од эрхсийн байрлалын улмаас байж болзошгүй. Од эрхсийн нөлөө сайжирч байна. Эргэн тойронд чинь зарим нэг өөрчлөлт гарч байж болох юм. Өөрчлөлтийг хүлээн авахад бэлэн бай. Хайр дурлалд тохиолдох бүхэн гэрэл гэгээтэй байхгүй ч өгсөн амлалтуудаа үргэлж сана. 

Хилэнц: Долоо хоногийн эхээр амжилт танд амар тайван байдлыг авчирна. Түрэмгий зангаа тат. Бизнес эрхлэгч нар энэ байдлаа илүү анхаарах хэрэгтэй. Амаргүй ажил хэргийг хойш тавьж, өөрийн амьдралыг нэгдүгээрт тавь. Зарим үед хувиа хичээх зан, зохисгүй үйлдэл тулгарч таны сэтгэлийг зовооно. Гэвч элдэв маргаанд оролцож нэр хүндээ эрсдэлд учруулснаас, ямар ч тохиолдолд буурь суурьтай бай. Долоо хоногийн дундуур дарга удирдлагуудтайгаа зөрчилдөх шалтгаан хурдан бий болох бололтой. Ямар ч үед хүчтэй, урам зоригтой ажлаа хий. Залуу хүмүүсийн амьдралд романтик хайр гарч ирэх боловч түр зуурын учрал байх магадлалтай. Харин долоо хоногийн сүүлээр өөрийн амьдралдаа эрч хүчтэй сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлэхийг хичээ. Гэр бүл, найз нөхөдтэйгөө ойрхон газар зугаалах бол ажлаа төлөвлөж, аялалд бэлд. Өөрийн эрх мэдлийн хүрээнд гаргах шийдвэр тань олон хүнд нөлөөлөх бололтой. Хувийн амьдрал сайжрах боломж байна. Хамгийн гол нь зарим зүйл дээр тэвчээртэй байх хэрэгтэй. 

Нум: Долоо хоногийн эхээр эрч хүч суларч магадгүй. Гэнэтийн мэдээ таныг бодлоо өөрчлөх, амьдралын чиг хандлагыг эргэн харах зэрэгт хүргэж болзошгүй. Од эрхсийн байрлал өвөрмөц санаа гаргах, сонирхолтой үйлдэл хийх чадвар олгож байна. Богино хугацаанд гүйцэтгэх шаардлагатай төслүүдийг зоригтой барьж ав. Долоо хоногийн дундуур үзэл бодол тань эргэн тойрны цөөнгүй хүний хүсэлтэй зөрөлдөж эхэлнэ. Буяны үйлсэд оролцон бусдад тусламж дэмжлэг үзүүлэх нь эртний хүслээ биелүүлэх боломж байна. Харин долоо хоногийн шинэ санаа болон өвөрмөц саналд туйлын сонор сэрэмжтэй хандах хэрэгтэй. Ажилладаг газраа эмх цэгцтэй байлгах нь таныг илүү үр бүтээлтэй, бүтээмж өндөртэй байхад тусална. Хайр дурлалын харилцаа сайн байх хэдий ч хий хардсанаас болж харилцаанд асуудал гарах магадлалтай. Хайр дурлалаас санасан таашаалаа авахгүй. Гэр бүл зохиох эсвэл үл хөдлөх хөрөнгө худалдан авахтай холбоотой чухал асуудлуудыг түр хойш нь тавь.

Матар: Долоо хоногийн эхээр бүх зүйлд хүлээцтэй хандаарай. Од эрхэс гэрээ хэлэлцээр хийх, шинэ харилцаа тогтооход таатай цаг ирснийг баталж байна. Онцгой үйл явдал, шинэ ажил сэргэлт авчирна. Хамт олны дунд төөрөгдөл үүсвэл буруутан болж магадгүй. Хариуцлагатай байж, хэн нэгний бурууг өөртөө бүү хүлээ. Ирээдүйтэй төсөл дээр бүтээлч байх нь сэтгэл ханамж авчрах бололтой. Долоо хоногийн дундуур гэнэт үүссэн харилцааны асуудлууд санааг тань зовоох болно. Ялангуяа харилцаандаа хайхрамжгүй алдаа гаргасан бол санаачилгатай байгаарай. Уулзалт, ажил хэргийн гэрээ хэлэлцээрүүд амжилттай болж, сайн үр дүн авч ирнэ. Харин долоо хоногийн сүүлээр уран бүтээлч мэргэжилтэй хүмүүс од эрхсийн ивээлийг ашиглах хэрэгтэй. Шинэлэг байдлын тусламжтайгаар өвөрмөц онгодтой байна. Амьдралынхаа хором мөч бүхнийг эергээр үнэлж чадвал таны өмнө ямар олон боломж байгааг олж мэдэх болно. Таны нууцлаг байсан авьяас чадвар бүгдийг гайхшируулах болно. Өөрийнхөө ур чадварыг хөгжүүлэх талаар хүч хөдөлмөр зарцуулбал ирээдүйд их амжилт олох магадлалтай.

Хумх: Энэ долоо хоногийн эхээр ажил хэргээ болон харилцаагаа зөв сонгож авбал ашиг авчирна. Олон хүмүүсийн дунд байхдаа өөрийн байр суурийг тодотгож, бусдыг бишрүүлэх оролдлого хийх нь буруу сэтгэгдэл төрүүлнэ. Аль болох аюулгүй арга замыг сонгож, итгэж болох хүмүүстэй хамт бай. Бүх зүйлийг хууль ёсны дагуу хийх нь ирээдүйд гарч болзошгүй асуудлуудаас сэргийлнэ. Ямар нэгэн сэтгэл хөдлөлөөр маргаан, хэлэлцүүлэгт оролцох цаг үе биш. Долоо хоногийн дундуур шинэ газар очиж, шинэ хүмүүстэй танилцах нь танд гайхалтай мэдрэмж төрүүлэх болно. Удирдах шатны хүмүүс амжилтын амтыг мэдэрнэ. Таны эргэн тойрон хэрэггүй хов жив эргэлдэх магадлалтай. Энэ нь таны өсөлтөд хожим гай дуудна. Харин долоо хоногийн сүүлээр чимээ шуугиантай газраас хэсэг зуур ч болов хол байж, нам гүм байхад цаг гарга. Гэр бүл, эрүүл мэндийн асуудлаас болоод найз нөхдөөрөө цугларах уулзалтад очиж чадахгүй байж мэднэ. Дотнын харьцаагаа сайхан болгох гэж хичээж байгаа хүмүүс амжилтад хүрэх болно. 

Загас: Долоо хоногийн эхээр од эрхэс бодит байдлыг чухалчлах тул бүтээмж илүү өсөх болно. Таны бүтээлч сэтгэлгээ өндөр байна. Эерэг зүйлийн тухай бодох хэрэгтэй ч бусдын гаргах хуурч мэхлэх хандлагаас болгоомжил. Та сайхан санал хүлээж авсан ч гэнэтийн үйл явдлын талаар сайтар бодож үзэх хэрэгтэй. Хамтын үйл ажиллагаа хэлбэрээ өөрчлөх болон бусдад амлалт өгөх зэрэг нь бага зэргийн хүндрэлийг үүсгэнэ. Харин долоо хоногийн дундуур шинэ үйл ажиллагаа эхлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд тохиромжтой цаг. Зарим хүмүүс нэлээд том ажил олж өөрийн оюун ухааныг сонирхолтой зүйлд ашиглана. Бусадтай солилцох мэдээллээ баттай болго. Эргэн тойронд тань маш их энерги байна. Түүний нөлөөгөөр та олон хүнд илүү зоримог, идэвхтэй болж харагдана. Долоо хоногийн сүүлээр гэр орны болон санхүүтэй холбоотой урьдчилан тооцоолоогүй асуудлуудад цухалдах ч хүлээн зөвшөөр. Хайрын асуудал дээр таагүй байна. Хэрэв та хэн нэгэнд дурлавал ид шидийн юм шиг санагдана. Тасалсан харилцаанаас болж сэтгэлээр унах боловч дахин хэн нэгэнтэй учрах боломжтой болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22