Түүхийн Улсын XXVIII олимпиадад 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 35 багш, 12-р ангийн 36 сурагч, 9-р ангийн 50 сурагч оролцон, мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. Тухайлбал:
9-р ангийн сурагчдын ангилалд:
Тэргүүн байр
- Э.Сэндэр /НЕБ-ын 115-р сургууль, Удирдсан багш Б.Давааням/
Дэд байр
- Э.Номин /НЕБ-ын 2-р сургууль, Удирдсан багш Б.Одонтунгалаг/
- У.Нэмэхжаргал /Дорнод аймаг, Хэрлэн сумын 2-р сургууль, Удирдсан багш Б.Батзориг/
Гутгаар байр
- Б.Мөнхзаяа /Өвөрхангай аймаг, Хайрхандулаан сумын ЕБС, Удирдсан багш Б.Мэндбаяр/
- Б.Энхлүүн /Орчлон сургууль, Удирдсан багш А.Жавзандулам/
- Ц.Нарангэрэл /Увс аймаг, Зүүнговь сумын ЕБС, Удирдсан багш Э.Сундуйжав/
12-р ангийн сурагчдын ангилалд:
Тэргүүн байр
- Л.Доржсүрэн /Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын “Мэргэд” сургууль, Удирдсан багш Э.Пүрэврагчаа/
Дэд байр
- Ү.Дөлгөөн /НЕБ-ын 2-р сургууль, Удирдсан багш Б.Одонтунгалаг/
- А.Төгөлдөр /Сүхбаатар аймаг, Баяндэлгэр сумын ЕБС, Удирдсан багш Ж.Бадамханд/
Гутгаар байр
- Ц.Өсөхбаяр /Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын “Мэргэд” сургууль, Удирдсан багш Э.Пүрэврагчаа/
- А.Намуун /“Шинэ Монгол Харүмафүжи” сургууль, Удирдсан багш И.Эрдэнэбаяр/
- Э.Цэлмэг /НЕБ-ын 24-р сургууль, Удирдсан багш Х.Хулан/
Багшийн ангилалд:
Тэргүүн байр
- Бадамгаравын Анхбаяр /НЕБ-ын 1-р сургууль/
Дэд байр
- Даваасүрэнгийн Нямтулга /Ховд аймаг, Прогресс сургууль/
Гутгаар байр
- Батсүхийн Банзрагч /Хөвсгөл аймаг, Их-Уул сумын ЕБС/
Тусгай байр
- Ганбатын Бигэрмижид /Эрхэт Эрдэм сургууль/
- Долгорсүрэнгийн Төмөрбаатар /Ховд аймаг, Жаргалант сумын 7-р сургууль/ нар тус тус шалгарлаа.
Олимпиадыг Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Түүхийн Улсын олимпиадын Дэд хороо, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын газар, Монгол Улсын Боловсролын их сургууль, Монгол Улсын их сургууль, ШУА-ын Археологийн хүрээлэн, Чингис хаан музей хамтран зохион байгууллаа.


АДМИН








Нийгэм





