Dark Light
Нийгэм | 2026-04-13

ТҮЙМРЭЭС 2000 ОРЧИМ МАЛЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улсын хэмжээнд он гарсаар дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар  нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 32 суманд, 48 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, унтраах ажиллагааг зохион байгууллаа. 
Дээрх гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 704 га, хээрийн 228.302 га, нийт 229.006 га талбай өртсөн бөгөөд ой, хээрийн гал түймрийн аюулаас 35 гэр, 19 өвөлжөө, хашаа саравчийг  хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн байна. 
Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага, Цагдаагийн байгууллага болон орон нутгийн нийт 1653 хүн, 264 автомашинтайгаар ажиллалаа. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22