Dark Light
Нийгэм | 2026-04-13

НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН БАРЬЦАА ХӨРӨНГИЙН ЗӨРЧЛИЙГ БҮРЭН АРИЛГУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Үндэсний аудитын газрын шаардлагыг биелүүлэх хүрээнд “Оюу толгой” ХХК-ийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг бүрэн төвлөрүүлээгүй зөрчлийг арилгууллаа.
Тус компанийн 2010–2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан боловч төвлөрүүлээгүй байсан барьцаа хөрөнгийг нөхөн төлүүлж, мөн 2025–2026 оны барьцаа хөрөнгийг нэмж тооцон нийт 9.9 тэрбум төгрөгийг 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нөхөн сэргээлтийн тусгай дансанд бүрэн төвлөрүүлсэн байна.
Энэхүү зөрчлийг арилгуулах ажлыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.10, Ашигт малтмалын тухай хуулийн 39.4-т заасан заалтууд, түүнчлэн Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын дүгнэлт, албан шаардлагын хүрээнд үе шаттайгаар зохион байгуулж, хэрэгжилтийг хангуулсан болно.
Тодруулбал, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын 50 хувьд дүйцэх хэмжээний барьцаа хөрөнгийг нөхөн сэргээлтийн тусгай дансанд төвлөрүүлэх үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох талуудтай удаа дараа уулзалт зохион байгуулж, аудитын байгууллагаас өгсөн албан шаардлагын дагуу төлбөр барагдуулах ажлыг бүрэн гүйцэтгэсэн байна.
Ингэснээр уул уурхайн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлтийн ажлыг санхүүгийн баталгаатайгаар хэрэгжүүлэх эрх зүйн болон санхүүгийн нөхцөл бүрдэж байна.
Цаашид байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, барьцаа хөрөнгийг хуульд заасан хугацаанд бүрэн төвлөрүүлэх, хяналт шалгалтыг тогтмол хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана.

Эх сурвалж | Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22