Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгийг маргааш /2026.04.14/ Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Өдөрлөгийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ, Стандарт, хэмжил зүйн газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Үндэсний итгэмжлэлийн төв, Замын-Үүд чөлөөт бүс, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс, Цагааннуур чөлөөт бүс, Алтанбулаг чөлөөт бүс зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулах юм.
Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
- Онцгой байдлын байгууллагын Гал унтраах, аврах ажиллагаа болон тусгай зориулалтын автомашин, техник хэрэгслийн тайлбарт үзүүлэнг гаргаж, олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх
- Стандарт, хэмжил зүйн газраас стандартын борлуулалт, мэдээлэл, лавлагаа, эрдэнийн чулуу тодорхойлох үйлчилгээ, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлэх
- Итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагад уул уурхайн бүтээгдэхүүний сорилтын лаборатори, эрүүл мэндийн лаборатори болон техникийн хяналт, баталгаажуулалтын байгууллагын төлөөлөл оролцож, мэдээлэл өгөх
- Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораториос лабораторийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх төрийн зарим үйлчилгээг газар дээр нь шуурхай үзүүлж ажиллана.
Тиймээс иргэд, аж ахуй нэгж та бүхнийг “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т өргөнөөр оролцохыг урьж байна.
АДМИН








Нийгэм





