Dark Light
Нийгэм | 2026-04-13

ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУД АЖЛЫН 4 ӨДРИЙН ГОРИМД ШИЛЖИНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваариар ажиллах, нэг өдрийг цахимаар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо.

Хотын дарга Х.Нямбаатар "Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийслэлийн төр захиргааны байгууллагууд ажлын дөрвөн өдрийн горим руу шилжинэ. Дөрвөн өдөр биечлэн, нэг өдөр цахимаар ажиллана. Ингэхдээ нийслэлийн төр захиргааны байгууллагууд хувийн хэвшлийн ААН-үүдтэйгээ ойлголцож хүндрэл үүсгэхгүй байх, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх ёстой" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22