Dark Light
Нийгэм | 2026-04-13

БНСУ-ЫН ХАНХВА ГРУППТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
”Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай өнөөдөр /2026.04.13/ БНСУ-ын “Ханхва” группийн Дэд Ерөнхийлөгч Жон Жэ Хю тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Талууд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй үйлдвэр, технологийн паркийн төсөлд хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах боломжийг бүх түвшинд судлахаар тохиролцов. Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрт хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
”Ханхва” групп нь үйл ажиллагаа, цар хүрээгээрээ улсдаа долоодугаарт эрэмбэлэгддэг. Хойд Америк, Европ, Ази Номхон далайн бүсэд 700 гаруй салбар нэгжтэй. Аж үйлдвэр, эрчим хүч тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22