Байлдааны зориулалттай сум хууль бусаар авч явсан хэргийг шалгаж байна. Уг дуудлага мэдээлэл нь энэ оны 4 дүгээр сарын 01-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн ба хууль бусаар зарж борлуулах зорилгоор байлдааны зориулалттай С7.62 мм-ийн нийт 490 ширхэг сумыг хууль бусаар олж авч, тээвэрлэсэн хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байна. Иймд бүртгэл гэрчилгээгүй галт зэвсэг, түүний бүрдэл хэсэг, тэсэрч дэлбэрэх бодис, галт хэрэгсэл, тэсэлгээний хэрэгслийг хууль бусаар олж авсан хадгалж байсан хүн зохих байгууллагад сайн дураараа авчирч өгсөн бол Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрх зүйн зохицуулалттайг анхаарч, цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллахыг зөвлөж байна.
Нийгэм | 2026-04-13
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм





