Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы “Ниппон сан”-гийн хүндэт тэргүүн Сасакава Ёохэи-г хүлээн авч уулзлаа.
Дотоодын их сургуулиудад 1000 оюутныг бүрэн тэтгэлгээр сургах хөтөлбөр хэрэгжүүлэх талаар 2025 онд “Ниппон сан”-тай хамтран “Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.
“Ниппон сан”-гаас орон нутгийн 1,000 оюутанд МУИС, АШУҮИС, ХААИС, ШУТИС-д бүрэн тэтгэлгээр суралцах боломж олгосны дагуу эхний 100 нь амжилттай суралцаж байна.
Тэтгэлэгт хөтөлбөр нь “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл Монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг уулзалтаар онцоллоо.
Оюутнууд Хүрээлэн буй орчин, ой судлал, экологи, Эмнэлзүй, нийтийн эрүүл мэнд, хоол зүй, Мал аж ахуй, агрономи, ургамал хамгаалал, Хүнсний үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол зүй биотехнологи, микробиологи, инженерчлэл мэргэжлээр суралцаж төгсөөд орон нутагтаа гурван жил ажиллах гэрээг байгуулна.
“Ниппон сан” цаашид Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яамны залуу ажилтнуудыг Япон Улсад мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтад хамруулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ниппон сан”-гийн хүндэт тэргүүн Сасакава Ёохэи-г Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, тус сангийн тусгай зөвлөх Мори Юүжи-г Алтан гадас одонгоор шагналаа.
АДМИН








Нийгэм



