Завхан аймгийн Баянхайрхан суманд дөрвөн настай хүүхэд мориноос унаж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан байна.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, урьдчилсан байдлаар “морь унаж явсан хүүхэд унаж нас барсан” гэх нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж. Одоогоор хэргийг нарийвчлан шалгаж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, уг хэрэг өнгөрсөн бямба гарагт болсон бөгөөд тухайн үед хүүхэд малд явж байсан гэх мэдээлэл байна.
Хэргийг тодруулах зорилгоор цогцост задлан шинжилгээ хийж байгаа бөгөөд хариу нь ойрын хугацаанд гарахаар байна.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм



