Dark Light
Нийгэм | 2026-04-13

МАТАР: ОНЦГОЙ ҮЙЛ ЯВДАЛ АЖИЛ ХЭРЭГТ СЭРГЭЛТ АВЧИРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Бизнесийн харилцаанд үүссэн асуудал таагүй үр дүн авчрах бололтой. Бусдад өөрийн юу хүсэж байгааг хэлэхээс илүү та тэднийг чин сэтгэлээсээ сонсож чадсан уу гэдгээ бодоод үзээрэй. Санаа бодлоо харилцан солилцох зарчмыг баримтал.Төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд уулзалт, цагийн хуваариа дахин сайн шалга. Хэн нэгнээс ажлын хуваарьт өөрчлөлт орсон эсэхийг лавлаж асуу. Өнөөдөр харилцан буулт хийвэл ашигтай байна. Хүсэж буй зүйлээ авахын тулд хэтэрхий их хичээснээс зөөлөн арга хэрэглэж мэдрэмтгий бай.

Үхэр: Тэсвэр тэвчээргүй байдал, түргэн зангаас шалтгаалан үл ойлголцол үүсэж магадгүй. Бүх зүйл хир зэрэг сэтгэл хөдлөлөө хянахаас шалтгаална. Эрх дураараа зангаа багасгахыг хичээ. Хэрэв та өөрчлөлт хэрэгтэй гэж үзэж байвал амьдралынхаа нэг хэвийн, тогтсон үүрэг хариуцлагаас завсарлага авах цаг. Уран сэтгэмж төсөөлөл тань мөрөөдөл төсөөллийн ертөнц рүү орох зоригийг өгөх болно. Эрч хүч, авьяас чадвараа бүтээлч байдлаар ашиглавал юу хийж чадахаа олох болно.

Ихэр: Бүх зүйлд туйлын анхааралтай хандах үе. Арвич хямгач байж, мөнгөө зарцуулах зөв арга замыг эрэлхийл. Хэлэх үгээ цэгнэ. Зөн билэг, бүтээлч сэтгэлгээгээ ашиглан шинэ ур чадвар олж авах, өөрийн мэддэг зүйлээ бусдад хуваалцахад зэрэгт таатай үе. Харин давуу байдлаараа бүү бардамна. Өөрийнхөө эрүүл мэндэд анхаар. Биеийн хүчний ачаалал өгөх дасгал сургуулилтаа тохируул.

Мэлхий: Амаргүй асуудлууд таныг гонсгор байдалд хүргэж болзошгүй. Удаан хугацааны амжилт л байр сууриа хадгалах болон санхүүгээ бэхжүүлэх боломж олгож байна. Одоо гарч байгаа өөрчлөлтүүд нь магадгүй эерэг эсвэл сөрөг аль аль нөлөөтэй байна. Аливаа саад бэрхшээл бүхэнд уян зөөлөн хандвал үр дүнтэй байна. Шинэ ажил эхлүүлэх гэж улайралгүй одоо гүйцэтгэж байгаа ажлаа дуусга. 

Арслан: Хэнэггүй байдал нь таны муу зуршлаа өөрчлөх гэсэн чармайлт, хичээл зүтгэлийг чинь үгүй хийж мэднэ. Эрх мэдэлтэй хүмүүстэй хууль санхүүгийн хэлэлцээр хийх бол бэрхшээл учирч магадгүй бөгөөд эцсийн тохиролцоонд хараахан хүрээгүй бол яарахгүй хүлээх нь зөв. Нэлээд завгүй байгаа ч өнөөдөр аль болох тайван байж, амралттай ажиллахыг хичээ. Та энэ өдөр бусдад өөрийгөө таниулах боломжтой байна. Иймээс үг хэл, үйл хөдлөлөө хянаж биеэ зөв авч явахыг зөвлөе. 

Охин: Өнөөдөр шаргуу хичээнгүй ажилла. Амжилтын зам нээлттэй бөгөөд тодорхой болсон юм шиг хүчтэй мэдрэмж төрнө. Чухал зүйлээ мартах магадлалтай тул хувийн эд зүйл бичиг баримтаа анхаар. Хэрвээ таны хүлээсэн үүрэг хариуцлага мэргэжлийн түвшнийг дээш ахиулах бол шантрах хэрэггүй. Амжилт гаргавал зарим нь нэмэлт урамшуулал хүртэх магадлал байна. Харин гэр бүлд зөрчилдөөн гарч болзошгүй бөгөөд аливаа шийдвэр гаргахад хэцүү байх болно. Оройн цагийг амарч өнгөрүүлэхийг хичээгээрэй. 

Жинлүүр: Од эрхсийн таатай нөлөө үргэлжилсээр байх болно. Мөрөөдлийнхөө төлөө тэмц. Гарч ирж буй боломжуудыг алдалгүй ашигла. Өнөөдөр биш ч маргааш өөрчлөлт хийх шаардлагатай болно. Айдсаар ирээдүйн эрх чөлөөгөө халхалсны хэрэггүй. Итгэлийг тань алдсан хүмүүст ч найрсаг ханд. Гадаад нөхцөл байдлын улмаас хэт их мэдээлэлд автаж толгойгоо эргүүлэхгүйн тулд аль болох дэс дараатай ажиллахыг хичээ. 

Хилэнц: Түрэмгий зангаа тат. Бизнес эрхлэгч нар энэ байдлаа илүү анхаарах хэрэгтэй. Бусдад хэт итгэсний хэрэггүй. Шинээр гэрээ хэлэлцээр хийх, ямар нэгэн асуудал шийдвэрлэх гэж байвал болгоомжлох хэрэгтэй. Найз нөхөд болон хайрттайгаа хамт байх цаг гаргаарай. Амаргүй ажил хэргийг хойш тавьж, өөрийн амьдралыг нэгдүгээрт тавь. Гэхдээ маш анхааралтай бай.

Нум: Од эрхсийн байрлал өвөрмөц санаа гаргах, сонирхолтой үйлдэл хийх чадвар олгож байна. Богино хугацаанд гүйцэтгэх шаардлагатай төслүүдийг зоригтой барьж ав. Харин их завгүй цагийн хуваариар өөрийгөө булах хэрэггүй. Хэн нэгэн асуудал үүсгэвэл нүд чихээ таглаад өнгөрөх тэвчээртэй бай. Яг одоо зарим зүйл дээр дуугүй байлаа гээд гарз гарахгүй. Энэ өдөр бие махбодын болон оюун санааны эрч хүчээ шаардлагатай зүйлд л зарцуул. 

Матар: Онцгой үйл явдал ажил хэрэгт сэргэлт авчирна. Өнгөрсөн алдаандаа харамсах юм бол юу нь зөв болохыг олж харахаас татгалзахад хүрнэ. Хамт олны дунд төөрөгдөл үүсвэл буруутан болж магадгүй. Хариуцлагатай байж, хэн нэгний бурууг өөртөө бүү хүлээ. Хэн нэгэнтэй ширүүн тэмцэлдэх нь хэцүү мэдрэмжийг танд авчрах болно. Бусадтай сөргөлдөхөөр төлөвлөхийн оронд гарах гарцыг судлахад цаг гарга. Сэтгэл түгшээсэн хүнд хэцүү мэдрэмжээсээ салах мэргэн санаа олж болох юм. 

Хумх: Зарим хүмүүсийн өглөгч, өгөөмөр зан нь нэр алдарт сайнаар нөлөөлнө. Гэхдээ танил хүмүүс болон хамаатан садан, найз нөхдөдөө мөнгө зээлдүүлэх нь сайн санааны үүднээс байх боловч харилцааг муу байдал руу түлхэж болзошгүй. Бүх зүйлийг хууль ёсны дагуу хийх нь ирээдүйд гарч болзошгүй асуудлуудаас сэргийлнэ. Хэрэглэж буй бүх бичиг баримтаа нэг бүрчлэн хянаж шалгах нь алдаа гаргахаас сэргийлнэ. Ямар нэгэн сэтгэл хөдлөлөөр маргаан, хэлэлцүүлэгт оролцох цаг үе биш.

Загас: Од эрхэс бодит байдлыг чухалчлах тул энэ өдөр бүтээмж илүү өсөх болно. Таны бүтээлч сэтгэлгээ өндөр байна. Урлагийн хүмүүс шинэ бүтээл туурвих ажил эхлүүлэхэд таатай үр дүнтэй байх болно. Мэдлэгээ дээшлүүлэх гайхалтай боломж гарч ирвэл өмнө нь ийм алхам хийж байгаагүй гээд гарч буй боломжоо үгүй хийх хэрэггүй. Эерэг зүйлийн тухай бодох хэрэгтэй ч бусдын гаргах хуурч мэхлэх хандлагаас болгоомжил.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22