Dark Light
Нийгэм | 2026-04-14

АХЛАХ ДЭСЛЭГЧ Н.УУГАНХҮҮ “ЭРСДЭЛИЙН БААТАР”-ААР ШАЛГАРЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 15 дахь удаагийн “Монголын Эрсдэлийн Форум” амжилттай болж өндөрлөлөө. Тус форум нь нийгэмд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр бодит хувь нэмэр оруулсан төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, албан хаагч, иргэдийг урамшуулах зорилготой юм.
Форумын үеэр хүний амь нас аварсан, баатарлаг үйл хэрэг бүтээсэн, эд хөрөнгийг авран хамгаалсан, түүнчлэн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр онцгой хувь нэмэр оруулсан оролцогчдыг “Эрсдэлийн баатар” номинациар шалгаруулдаг уламжлалтай.
Энэ жилийн “Эрсдэлийн баатар”-аар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Ууганхүү тодорлоо. 
Тэрээр залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн нөлөөллийн арга хэмжээ, олон нийтэд хүргэсэн сэрэмжлүүлэг, мэдээллийн ажлын үр дүнгээрээ 2025 онд цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэрэгт 5885 иргэнд 64,651,150,440 төгрөгийн хохирол учрахаас урьдчилан сэргийлж оролцож, өндөр үнэлгээ авсан юм. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22