Амралтын газар, хүүхдийн зуслангийн нэрээр бусдыг залилдаг этгээдийг баривчиллаа. Тодруулбал: "Амралтын газарт урьдчилсан захиалга авна", "зусланд хүүхэд амраана" гэх үйлдлийн аргуудаар бусдад 80 орчим сая төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн иргэн С-ийг мөрдөн шалгах албанаас олж тогтоон баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Уг этгээдтэй холбоотой үйлдэл холбогдолд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Энэ оны эхний 3 сарын байдлаар залилах гэмт хэргийн улмаас иргэдэд учирсан 21.7 тэрбум төгрөгийн хохирлыг цагдаагийн байгууллагаас нөхөн төлүүлсэн.
Залилах гэмт хэргийн 85 хувь нь цахим орчинд үйлдэгддэг.
Иргэд дийлэнхдээ бараа үйлчилгээ захиалж, мөрийтэй тоглоом, сугалаа, зээл, түрээстэй холбоотой залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна.
Иймд иргэд та бүхэн цахимаар бараа бүтээгдэхүүн авах тохиолдолд сайтар нягталж мөн хувийн мэдээллээ бусдад шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
АДМИН








Нийгэм





