Иргэн Г нь Сэлэнгэ аймгийн Манал сумын Хар чулуут гэх газраас зохих зөвшөөрөлгүй байгалийн ховор ургамал болох Пагдгар бадаан гэх ургамлын үндсийг их хэмжээгээр түүсэн, бэлтгэсэн, хадгалсан үйлдэлд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж 19 кг үндсийг хураан авч хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Шүүхээс иргэн Г-д 1 жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгон, ойн санд учирсан хохирол болох 9.100.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Иймд иргэн та байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг зөрчлийн талаар цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарт мэдээлэх боломжтой.
|
Эх сурвалж
| Экологийн цагдаагийн алба
|
АДМИН








Нийгэм




