Dark Light
Нийгэм | 2026-04-14

УЛС ДАМНАСАН ХАР ТАМХИНЫ БҮЛЭГЛЭЛҮҮДИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, худалдан борлуулдаг зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн сүлжээг илрүүлэн, хууль бус эргэлтийг таслан зогсоох үйл ажиллагааг хэрэгжүүллээ.
Тодруулбал: Монгол улсын хилээр хууль бусаар мансууруулах бодис нэвтрүүлж, худалдан борлуулдаг 6 бүлгийн 16 этгээдэд холбогдох 8 гэмт хэргийг илрүүлэн, эд мөрийн баримтаар их хэмжээний синтетик төрлийн сэтгэцэд нөлөөт бодисыг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 
 
Тухайлбал: Тайланд улсаас Э, Б нар нь мансууруулах бодисыг хувийн эд зүйлд нуун далдалж, Монгол улсын хуулиар нэвтрүүлснийг дотоодод худалдан борлуулж байсан сэжигтэй 4 этгээдийг дайчлан баривчилж, Тайландын хууль сахиулах байгууллагаас Монгол улсын иргэн Э, Б нарыг саатуулан шалгаж байна. 
 
Европын холбоо, Евро Ази, Ойрх Дорнодын бүс нутгаас гаралтай сэтгэцэд нөлөөт метамфетамин бодисыг худалдан авч хүнсний бүтээгдэхүүн, цахилгаан барааны эд анги, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн дунд нуувчилж, Монгол улсын хилээр нэвтрүүлж худалдан борлуулахаар бэлтгэж байсан үйлдлүүдийг хамтран илрүүлж таслан зогсоолоо. 
 
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэх нь үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулдаг гэмт хэрэг тул Монгол улсын Эрүүгийн хуулиар хүнд гэмт хэрэгт тооцон ял шийтгэл оноодог болохыг Тагнуул, Цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22