Dark Light
Нийгэм | 2026-04-14

ЭМЧ, АЖИЛТНУУДЫГ ЦАЛИНГИЙН НЭГ СИСТЕМТЭЙ БОЛГОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээн авч хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр үйлдвэрчний эвлэлийн зүгээс эмч, ажилтнуудын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх, тэдний нийгмийн баталгааг хангах, салбарын санхүүжилт, ажлын ачаалал, хөдөлмөрийн үнэлэмжийг бодитоор тооцох зэрэг асуудлыг онцлов.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын хувьд салбарын хүний нөөц, эмч ажилтнуудын тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал гэдгийг онцолж, эмч, ажилтнуудын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас тооцож, цалингийн нэг системтэй болгох, дэвшүүлсэн асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийллээ.
Талууд цаашид хамтын ажиллагаагаа бэхжүүлж, эрүүл мэндийн салбарын тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, эмч ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах чиглэлд хамтран ажиллах юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22