Dark Light
Нийгэм | 2026-04-14

ЭЭЖ ХҮҮ ХОЁР МАРШИД ХАМТДАА ОРОЛЦОЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Зэвсэгт хүчний 2026 оны аварга шалгаруулах Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд оролцохоор Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын алба хаагчид нутаг нутгаасаа зорин ирж, бэлтгэл сургалтдаа шамдан ороод байна. Эгэл жирийн дайчдын мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, эр зоригийг сорьдог нэр хүндтэй энэ тэмцээний энэ жилийн онцгой оролцогчдын нэг бол яах аргагүй ээж хүү алба хаагчид.
Ээж хүү хоёр Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд мөр зэрэгцэн алба хаадаг бөгөөд цэрэгжлийн спортын түүхэнд аав хүү, ээж хүү маршид өрсөлдөж байсан онцгой түүхийн эзэд болж буйгаараа онцлог.
Ээж ахлах ахлагч Б.Отгонтуяа 2014 оноос хойш нэгтгэлийнхээ тасгийн бүсгүйчүүдтэй маршийн замаар гүйж, тэр хэрээр медалийн тавцанд хэдэнтээ уригдсан цэрэгжлийн спортын мастер цолтой бүсгүй. 2022 оны маршид тасгаараа алт, 2024 оны маршид тасгаараа 6 дугаарт байрт шалгарч байсан тэд энэ жил ялалтын төлөө гэдэг ганцхан л зорилт тавьж.
Харин түүний хүү дэд ахлагч О.Оргил 2024-2025 онд Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хугацаат цэргийн албаа нэр төртэй хааж, 2025 ондоо мэргэжлийн ахлагч бэлтгэх сургалтад хамрагдан ахлагчийн эгнээнд нэгдсэн залуу бөгөөд анх удаа байнгын бүрэлдэхүүний салаанд гүйж, ижийгээ баярлуулах нь ээ...

Эх сурвалж | Монгол Цэрэг-Дэлхийн цэрэг
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22