Dark Light
Нийгэм | 2026-04-14

ОХИН: ГЭНЭТИЙН ТӨСӨӨЛӨӨГҮЙ УУЛЗАЛТ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 
Хонь: Тодорхой зорилготой үйл ажиллагаа явуулахад сайн өдөр. Эрсдэл хийх гэж оролдох нь ихэнхдээ саад бэрхшээл дагуулах боловч зарим нэг нөхцөл байдалд ид шидийн гэмээр сайхан аз завшаан тохиолдох болно. Хэдий тийм ч таны залхуу хойрго зан зарим зүйл дээр идэвхгүй болох байх. Ажлаа цагт нь дуусгах үүрэг хариуцлагыг ухамсарла. Хэтэрхий их ачаалал авалгүй шат дараалалтай ажиллахыг чухалчил.
 
Үхэр: Бусдыг ойлгох чадвар тань энэ үед маш их тус хүргэх болно. Гол анхаарлаа хандуулах зүйл нь бусад хүмүүсийн оронд өөрийгөө тавих байж болох юм. Хэт их хөдөлмөрлөх нь хувийн амьдралдаа зориулах цаг байхгүй байгаагийн шалтгаан болно. Итгэл найдвар, хүсэл мөрөөдөл тань таныг бүрэн эзэмдэх болно. Буяны байгууллага эсвэл сайн дурын үйлсэд нэгдэх сонирхол төрнө.
 
Ихэр: Эрч хүчээ сэргэх тул гэнэтийн өөрчлөлт хийх магадлалтай. Гэхдээ эрч хүчээ хадгалахын тулд тогтвортой байх нь таатай арга зам байх болно. Хэт мөнгөө цацаад байх нь буруу ч зарим ажилд хэдий чинээ их мөнгө зарцуулна тэр хэмжээгээр л мөнгө олно гэдгийг бүү март. Харин сайн танихгүй хүмүүстэй хамтрах гэж байгаа бол болгоомжтой бай.
 
Мэлхий: Өнөөдөр хүчин чармайлт гаргавал ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэж чадна. Мэдэхгүй зүйлээ бусдад заах хэрэггүй. Зарим үед төвөгтэй байсан ч худал мэдэмхийрэх хэрэггүй. Энэ нь тухай үедээ шалихгүй санагдах ч дараа нь асуудал авчирна. Одоогийн байгаадаа зохицох сонголт хийх нь оновчтой байна. Олон зүйлсийг давхцуулах нь тийм ч таатай үр дүн авчрахгүй. 
 
Арслан: Аливааг хэтэрхий хурдан хийж олон зүйлийг зэрэг амжуулах гэж гүйх нь ашиг муутай үе. Ажлаа хаанаас эхэлж, хаана дуусгахаа мэдэхгүй болно гэдгийг санаарай. Хичээл зүтгэл гарган, дутуу орхисон үүрэг даалгавраа хийхэд тохиромжтой өдөр. Бичиг хэргийн ажлын жагсаалтдаа анхаарч, өмнө хийсэн алдаагаа засах нь сайн үр дүнг бий болгоно. Бүтээлч байж, илүү туршлага хуримтлуулах ёстой гэдгийг сана. Уран бүтээлч хүмүүс энэ үед төгс шийдэл хайна. 
 
Охин: Гэнэтийн төсөөлөөгүй уулзалт болно. Санхүүгийн асуудлаас болж түншлэл тогтоох оролдлого идэвхэжнэ. Таны үйл ажиллагаа хүмүүсийн анхааралд өртөх магадлал өндөр байна. Хайр дурлал, янаг амрагийн асуудалд хөнгөн хуумгай хандаж яаран шийдвэр гаргаж болохгүй. Ганц бие хүмүүс зуурдын учралаас болгоомжил. 
 
Жинлүүр: Энэ өдөр хэт ачаалалтай байх тул хийх үйлдлээ сайн тунгаан бод. Өнгөрсөнд үлдсэн хэн нэгэнтэй холбогдож болно. Зарим хүмүүс хуучин дурсамж сэдрээх үйл явдалтай тулгарна. Хэрвээ та яг одоо шинэ харилцаанд орж байгаа бол энэ нь сэтгэлийг сатааруулна. Өөрийнхөө амьдралаа сайжруулахын тулд сэтгэл хөдлөлөө хяна. Таны гаргасан зарим шийдвэрүүд ирээдүйн төлөвлөгөөнд нийцэхгүй байвал тэр шийдвэрээсээ татгалзахдаа бүү эргэлз. 
 
Хилэнц: Өөрчлөлт хийх үедээ өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Өөрийнхөө мэдлэгээ бусадтай хуваалц. Мөн ухаантай ахмад хүмүүсээс зөвлөгөө ав. Нийгмийн олон чиглэлийн хүмүүстэй хэлэлцэж, ярилцсанаар хэрэгтэй мэдээлэл олж авах болно. Зарим үед хувиа хичээх зан, зохисгүй үйлдэл тулгарч таны сэтгэлийг зовооно. Гэвч элдэв маргаанд оролцож нэр хүндээ эрсдэлд учруулснаас, ямар ч тохиолдолд буурь суурьтай бай.
 
Нум: Үзэл бодол тань эргэн тойрны цөөнгүй хүний хүсэлтэй зөрөлдөж эхэлнэ. Яагаад ингэх болсон шалтгааныг нь өөрөөсөө хайгаарай. Өнөөдрийнхөө төлөвлөгөөний дагуу бүгдийг хийх боловч гэнэтийн нөхцөл байдал зарим ажлыг талаар болгоно. Сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Та туршлага хуримтлуулж, их зүйлийг ойлгож ухаарах болно. Буяны үйлсэд оролцон бусдад тусламж дэмжлэг үзүүлэх нь эртний хүслээ биелүүлэх боломж байна. 
 
Матар: Ирээдүйтэй төсөл дээр бүтээлч байх нь сэтгэл ханамж авчрах бололтой. Багийн ажлын ямар ч төрөлд тааламжтай байна. Хайр дурлал ч таатай байх болно. Гэнэт гарч ирэх шинэ учралд авхаалжтай бай. Үзэсгэлэн болон урлагийн тоглолт үзэхээр гадагшаа гарах нь шинэ хүмүүстэй танилцуулан, илүү хөгжилтэй байдлыг бий болгоно. Энэ үдшийг гайхалтай сайхан өнгөрүүлэх бололтой. 
 
Хумх: Хэдийгээр таны тэсвэр зориг тэвчээрийг шалгах хэд хэдэн сорилтууд тулгарч болох ч өнөөдөр бүтээмж өндөртэй байна. Танд илүү тав тухтай байдал юм уу илүү том зай хэрэгтэй байж болох юм. Хэрэв тийм өөрчлөлтүүдийн үр дүн сайн байх боломжтой бол шаардлагатай өөрчлөлтийг хий. Өнөөдөр ерөнхийдөө өөдрөг байх боловч санаж байснаас удаан шийдэгдэх эргэлзээтэй асуудлууд ч гарч болох юм.
 
Загас: Та сайхан санал хүлээж авсан ч гэнэтийн үйл явдлын талаар сайтар бодож үзэх хэрэгтэй. Хамтын үйл ажиллагаа хэлбэрээ өөрчлөх болон бусдад амлалт өгөх зэрэг нь бага зэргийн хүндрэлийг үүсгэнэ. Болж байгаа бүхэн таны амьдралд эерэг өөрчлөлт шинэчлэлт оруулж чадах эсэхийг тодруулж судал. Хэт яаруу сандруу байх нь таны эрч хүчийг доройтуулж, аливаад хайнга, дур сонирхолгүй мэт байдал бий болгоно. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22